Бурханы эр хүнЗагвар

Man Of God

9-с 3 дахь өдөр

Удирдагчийг төрүүлэгч удирдагч

Бүрэн дүүрэн, сүнслэг эр хүн байх хоёр дахь чанар нь Бурхан өөрийг тань удирдахыг Түүнд зөвшөөрөх явдал юм. Хүүхэд бүрд, эхнэр бүрд Эзэнээс өдөр бүрийнхээ заавар чиглүүлгийг авдаг аав хүн, нөхөр хүн хэрэгтэй. Та Бурханы хүслийг амьдралынхаа төв болгон амьдрахыг эрэлхийлж, гэр бүлээ ч мөн ийм байхыг ятган урамшуулж л байгаа бол таны шийдвэрүүдийг гэр бүл тань тэгж их сөргөөд байхгүй ээ. Таныг Бурханаар удирдуулж байгааг хараад гэр бүл тань таныг сүнслэг удирдагчаа хэмээн итгэхээс гадна Бурхан Аавд итгэн найдаж байгааг хараад тэд ч бас Түүнд итгэн найдахад нь үлэмж тусалж байна гэсэн үг шүү. Үр дагавар нь ямар ч байлаа гэсэн байгаа бүхнээрээ Бурханаа эрэн хайж, Түүнд дуулгавартай байхыг үр хүүхдүүддээ заахаас илүү өв гэж үгүй. Дүгнээд хэлэхэд, "ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл. Ариун Нэгэнийг мэдэх нь ухаарал" (Сургаалт үгс 9:10, АБ 2013).

Хүүхэд бүр багаасаа л хэрхэн яаж амьдрах талаараа Эзэнээс асууж, Түүнтэй ярилцах боломжтой. Тэд балчир залуу байгаа дээрээ Бурхан Ааваас тусламж гуйн, асуух дадалд суралцах учиртай юм. Мөн тэд сүнслэг байдлаар амжилтад хүрч, үр жимстэй амьдрахыг хүсэж л байгаа бол дан ганц оюун бодлоороо шийдвэр гаргалгүй, Бурханаар удирдуулж сурах ёстой юм.

Хүүхдүүд маань жаахан, ямар нэг зүйлийг авах хэрэгтэй болох эсхүл авахыг хүсэх үед би ихэвчлэн тэдэндээ "Хэдүүлээ Эзэн юу гэх нь үү эхлээд хүлээе," эсхүл "Хэдүүлээ харзнаад, эхлээд хамт залбиръя" гэдэг байлаа. Дараа нь би хүүхдүүдээсээ "Бурхан чамд ямар нэгэн юм хэлсэн санагдав уу? Яахыг чинь харуулав уу?" гэдэг байлаа. Ихэвчлэн тэд "Тэр юу ч хэлсэнгүй." гэдэг байв. Ингэж хариулахад нь би шоолж инээж, загнадаггүй байлаа. Би ердөө л "Зүгээр дээ. Чи одоохондоо ойлгохгүй байж болно. Гэхдээ Бурхан чамд бага багаар ойлгуулах болно. Би Эзэнийг дагадаг шиг чи намайг дагасаар л байвал Бурхан надаар дамжуулан чамд заах болно оо" гэдэг байв.

Манай гэр бүлийн хамгийн нандин мөчүүдийн нэг нь бид хамтдаа Эзэний өмнө өвдөг сөгдөн залбираад Эцэгийн заавар, зөвлөгөөг эрэн хайсан мөчүүд байж билээ. Хэн хамгийн түрүүнд бидэнд хэрэгтэй тодорхой зааврыг хүлээж авахыг харах нь хамгийн сэтгэл хөдөлгөм мөч байдаг байлаа.

Аав минь ээ, та хүүхдэдээ дэлхийн ямар ч материаллаг зүйлийг авчирч өглөө ч, Христийг Аврагч Эзэнээ болгон амьдралынхаа шийдвэр, хандлага, алхам бүрээ Эзэнээр удирдуулдаг аавыг түүнд өгөхгүй л бол та Бурханы хүсэмжилж буй эр хүн, нөхөр ба эцэг хүн байж чадахгүй шүү.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Man Of God

Бурханы эр хүн нь “төгс төгөлдөр” эсвэл “өв тэгш” байх албагүй. Дараах судлалын цагаар дамжуулан Доктор Чарльз Стэнли сүнслэг эр хүн байх нийт долоон шинж чанарыг дүрслэн харуулжээ. Эдгээр шинж чанарыг ойлгон хувийн амьдралдаа хэрэгжүүлснээр жинхэнэ Бурханы эр хүн, нөхөр, аав болоход тань энэхүү судлал туслах болно. 

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан In Touch үйлчлэлийн багт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://intouch.cc/manofgod