Бурханы эр хүнЗагвар
![Man Of God](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F11777%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Зөв эхлэл
Жинхэнэ төлөвшсөн эр хүн болох эхний алхам бол сүнсээр дахин төрөх юм. “Чи дээрээс төрөх ёстой...” (Иохан 3:7). Гэр бүл бүрийн хамгийн амин чухал хэрэгцээ бол Христийг зүрхэндээ тээн амьдардаг эцэг хүн билээ.
Яагаад?
“...та нарын гэм буруу нь та нарыг Бурханаас хагацуулан...” (Исаиа 59:2), төрөлхийн гэмт чанараасаа болж сүнслэг байдлын хувьд үхсэн ажээ. Хүн өөрийн алдаа зөрчлөөс болж Бурханаас бүрэн тусгаарлагдсан учир Түүний чиглүүлгийг хүлээн авч чаддаггүй бөгөөд Эзэн таныг гэр бүлдээ хэн байх, юу хийхээр бүтээснийг ухамсарлаж чаддаггүй.
Ийм учраас Есүс таны гэм нүглийн төлөө загалмай дээр нас баран, Түүний золиос таныг Бурхан Аавтай эвлэрүүлэхэд хангалттай шалтгаан болсон гэдэгт та итгэх хэрэгтэй. Есүсийн загалмай дээрх үхэл нь таны гэм нүглийн төлөөх хангалттай төлөөс болсон гэдэгт итгэж, та Түүнийг зүрх сэтгэлдээ урин уучлуулж, цэвэрлүүлж, таны дотор оршихыг Түүнээс залбиран гуйх мөчид Тэр таны амьдралд орж ирнэ. Таны аврал нь Ариун Сүнсний амьд оршихуйгаар дамжуулан баталгаатай болдог. (Ефес 1:13-14).
Нөхөр хүн бол гэр бүлийн тэргүүн бөгөөд, Христ түүний зүрх сэтгэлд орж ирэх үед, тэрээр гэр бүлийнхээ Сүнслэг удирдагч болж бүрэн дүүрэн бэлтгэгддэг юм. Бүрэн төгс болгогдох хүч нь Христийн тусламжаар ирдэг.
Найз минь, хэрэв та Христээс ангид байвал, гэр бүлийнхээ амин чухал хэрэгцээ болсон сүнслэг тэргүүний үүргийг гээн орхигдуулсан байна гэсэн үг юм. Нөгөөтээгүүр та Бурханы эр хүн байх үед, Эзэн таныг мэргэн ухаантай хийгээд нигүүлслээр дүүрэн, гэр бүлийнхнийхээ бие махбод, сэтгэл санаа, сүнслэг байдлыг халамжлах хүчтэй эр хүн болгож гэр бүлийн тань бүх хэрэгцээг хангах болно. Христээр аврагдсан нөхөр ба аав хүнийг орлох өөр хэн ч үгүй билээ.
Энэ төлөвлөгөөний тухай
![Man Of God](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F11777%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Бурханы эр хүн нь “төгс төгөлдөр” эсвэл “өв тэгш” байх албагүй. Дараах судлалын цагаар дамжуулан Доктор Чарльз Стэнли сүнслэг эр хүн байх нийт долоон шинж чанарыг дүрслэн харуулжээ. Эдгээр шинж чанарыг ойлгон хувийн амьдралдаа хэрэгжүүлснээр жинхэнэ Бурханы эр хүн, нөхөр, аав болоход тань энэхүү судлал туслах болно.
More