Бурханы эр хүнЗагвар
![Man Of God](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F11777%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Дахин босгодог амралт
Бүрэн дүүрэн, сүнслэг эр хүн болоход шаардлагатай гурав дахь чанар бол хувьчилсан цагийг тогтмол гаргах юм. Мэдээж бид хүүхдүүддээ Библиэ уншаарай, залбираарай гэж хэлж болох ч тэдэндээ заах хамгийн энгийн хэр нь үр дүнтэй арга бол үлгэр жишээгээр буюу Бурхантай хувьчилсан цаг гаргахад удирдах билээ. Аав хүн энэ үүргийг эхнэртээ үлдээж болохгүй. Та магадгүй, "Би томилолтоор байнга явдаг, гэртээ бараг байдаггүй шүү дээ" гэж хэлж болох юм. Та гэртээ байнга байдаггүй байлаа ч, гэр бүлээ Эзэнийг эрж хайхад хандуулахад та тэдэнд хэрэгтэй юм шүү. Хүүхэд аавыгаа Библиэ уншаад, өвдөг сөгдөн залбирч байхыг харахдаа, энэ дүр зураг юмыг харж ойлгодог оюун бодолд нь хэзээ ч арилахгүйгээр үлдсэн байдаг.
Танаас асууя. Хүүхэд тань хэзээ хамгийн сүүлд таныг Библиэ нээгээд, өвдөг сөгдөн залбирч Бурханаас чиглүүлэг авч байхыг харсан бэ? Энэ бол хүүхдийн хувьд юугаар ч орлуулшгүй сургамж юм. Сүнслэг эр хүн байхын тулд та өөрөө Бурхан Эцэгтэй ярилцах цаг гаргадаг, Түүний Үгээр дамжуулан Түүний юу хэлэхийг сонсдог байх ёстой. Энэ уулзалтыг хэр тогтмол гаргаж байгаа нь уулзалтын хугацаанаас илүү чухал шүү. Та хэдийгээр хоцорч байж болох ч Эзэний өмнө өвдөг сөгдөн, "Энэ өдрийг би Танд зориулж байна. Би хоцорч байгаа ч Таны өмнө өвдөг сөгдөн, зүрх сэтгэлээ Танд дуулгавартай байлгая хэмээн шийдэхээс өмнө гэрээсээ гарахгүй ээ." хэмээн хэлээсэй гэж ятгаж байна. Бурхан таны итгэмжтэй байдлыг шагнах болно оо.
Олон жилийн турш энэ зүйлийг хэрэгжүүлдэг аавуудын гэр орон арвин ихээр ерөөгдөж байгаа би харсан. Яагаад тэр вэ? Учир нь бид Түүний өмнө өвдөг сөгдөх үед Бурхан биднийг төлөвшүүлж, өдөр бүрийнхээ сүнслэг алхмуудыг хийхэд чиглүүлдэг аж. Та өглөөгүүр богинохон залбирах цаг, цээжилсэн эшлэлээ хэлэх байлаа ч, заавал үүнийгээ үйлдээрэй. Энэ нь таны өмнө байгаа бүхэл бүтэн өдөрт таныг бэлтгэх болно. Дараа нь цаг гарахаараа Үгийг тунгаах, залбирах цаг, Библи уншлагын цагийг илүү их гаргаж болно шүү дээ.
Таны оюун бодол юун дээр байна, энэ нь гэр орны тань бүхий л талбарт нөлөөлдөг гэдгийг ойлго. Ийм л учраас таны хүсээд байгаа эр хүн, нөхөр, аав болоход Библийн зарчмууд хэрэгтэй юм. Таны анхаарал Библийн үнэн дээр төвлөрөх үед, та Христийн оюун бодлыг өөриймсүүлж сурч байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл Түүнийхээр бодож, Түүнийхээр нөхцөл байдалд хандаж сурч байдаг. Та Есүс шиг бодож байж, эхнэрээ, мөн үр хүүхдүүдээ илүү итгэмжтэй хайрлаж чадна. Мөн таны эргэн тойронд байгаа хүмүүсийн хэрэгцээнд илүү мэдрэг байж сурах болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![Man Of God](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F11777%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Бурханы эр хүн нь “төгс төгөлдөр” эсвэл “өв тэгш” байх албагүй. Дараах судлалын цагаар дамжуулан Доктор Чарльз Стэнли сүнслэг эр хүн байх нийт долоон шинж чанарыг дүрслэн харуулжээ. Эдгээр шинж чанарыг ойлгон хувийн амьдралдаа хэрэгжүүлснээр жинхэнэ Бурханы эр хүн, нөхөр, аав болоход тань энэхүү судлал туслах болно.
More