Бурханы эр хүнЗагвар

Man Of God

9-с 1 дахь өдөр

“Өв тэгш” эр хүн

Саяхан манай чуулганы нэгэн эмэгтэй ажил дээр ирээд ганцаардсан, гонсойсон, нулимстай байдлаар миний өмнө ирж суулаа. Тэрээр ирсэн зорилгоо надад товчхон танилцуулсны дараа түүний аз жаргалтай ирээдүй аль болох хурдан гэрлэх дээр төвлөрсөн байгааг би анзаарсан юм.  

Түүний яагаад ингэж мэдрэх болсон шалтгааныг сонсоод “Ямар төрлийн эр хүнийг хайж байгаа вэ?” гэж би асуув. Гучин минутын дараа тэрээр тодорхойлолтоо хийж дуусгасан бөгөөд зөвхөн төсөөлөлд байж болохуйц эрэгтэйг дүрсэлсэн байлаа. Тэр үеэс хойш би хамт ажилладаг залуу эмэгтэйчүүдээс адилхан асуултыг асуухад ихэнх нь ижил хариулт өгсөн юм. Зарим нь хүчтэй, эрүүл, ганган, царайлаг, эрэмгий, амжилттай, итгэж болохуйц, хариуцлагатай бизнесмен гэж дүрсэлжээ. Өөр нэг зураглалд адал явдал эрэлхийлэгч, өөдрөг, романтик, уран сэтгэмжтэй хүн гэж төсөөлсөн байна. Алийг нь ч харсан тэр залуу бүх зүйлийг сонирхдог, ихэнхийг нь сайн хийж чаддаг. Тэр бүгдийг татах увдистай ч зөвхөн нэг эмэгтэйг хайрладаг. Мөн чин зүрхнээсээ, анхааралтай сонсогч нэгэн. Хамгийн шилдэг нь төдийгүй тэр бол өөрийн амьдрал болон гэр бүлдээ дээд зэргийн сүнслэг удирдагч.

Та дээрх тодорхойлолтод нийцсэн хэн нэгэнтэй өмнө нь уулзаж байсан уу? Хэрэв үгүй бол зүгээрээ найз минь … ийм хүн гэж байдаггүй.

Энэ уулзалт надад Бурханы Үгийг илүү гүн судлахад хэрэгтэйг сануулж, өөрөөсөө дараах асуултыг асуухад хүргэсэн: “Өв тэгш” эр хүн гэж хэн бэ? Тэр ямар төрлийн шинж чанарыг агуулдаг байх вэ? Ямар ч тохиолдолд өв тэгш эр хүн бол төгс хүн биш гэдгийг юуны түрүүнд ойлгох хэрэгтэй. Чухамдаа тэрээр төлөвшсөн, зүтгэлтэй, хичээнгүй эр хүн ба энэ бүхнээс илүүгээр тэр бол Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрладаг эр хүн байх юм (Марк 12:30). Тэр зорилгодоо хараахан хүрээгүй ч эхнэрийнхээ хүсэн хүлээдэг нөхөр, хүүхдүүддээ хэрэгтэй аав нь болох замдаа явж байна. Тэрээр амьдралынхаа хамгийн сэтгэл догдлом аялалд байгаа эр хүн. Тэр бол амьдралаа тэнцвэртэй авч явахад суралцаж байгаа, Христ төвтэй эр хүн байгаад зогсохгүй хэн байхаар Бурханы бүтээсэнд бүрэн нийцсэн хүн билээ. 

Дараах судлалын цагаар би сүнслэг эр хүн байх нийт долоон шинж чанарыг дүрсэлж, эдгээр шинж чанарыг ойлгон хувийн амьдралдаа хэрэгжүүлснээр жинхэнэ Бурханы эр хүн, нөхөр, аав болоход тань туслах болно. 

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Man Of God

Бурханы эр хүн нь “төгс төгөлдөр” эсвэл “өв тэгш” байх албагүй. Дараах судлалын цагаар дамжуулан Доктор Чарльз Стэнли сүнслэг эр хүн байх нийт долоон шинж чанарыг дүрслэн харуулжээ. Эдгээр шинж чанарыг ойлгон хувийн амьдралдаа хэрэгжүүлснээр жинхэнэ Бурханы эр хүн, нөхөр, аав болоход тань энэхүү судлал туслах болно. 

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан In Touch үйлчлэлийн багт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://intouch.cc/manofgod