Бурханы эр хүнЗагвар

Man Of God

9-с 6 дахь өдөр

Үйлчлэгч удирдагч

Бүрэн дүүрэн, сүнслэг эр хүний анхаарах ёстой тав дахь чанар бол үйлчлэх аливаа боломжид сэргэг байх явдал юм. Ялангуяа гэр бүлдээ. Үүнийг би ойлгоход их хугацаа зарцуулсан боловч гэр бүлдээ үйлчлэх нь миний үүрэг хариуцлага юм байна гэдгийг ойлгох үед амьдрал минь бүхэлдээ өөрчлөгдсөн.

Сүнслэгээр хардаг эр хүн гэр бүлийнхэндээ туслах аливаа боломжийг үргэлж харж байдаг. Та өөрийнхөө хүүг эхнэртэй санаа тавьдаг нөхөр байгаасай хэмээн хүсэж байна уу? Тэгвэл тэр энэ талаар яаж сурах вэ? Ном уншиж уу? Үгүй ээ, аавыгаа харж л сурах юм. Сүнслэгээр хардаг эр хүнд Ариун Сүнсний ялган харах чадвар байдаг бөгөөд эхнэр, үр хүүхдүүддээ Эзэнийг улам илүү таньж мэдэх, мөн Христ дотор хэн бэ гэдгээ олж мэдэхэд нь туслах ямар боломж гарч байна түүнд мэдрэг хандаж чаддаг.

Хэрвээ бид нээлттэй байж, Бурханы заавар чиглүүлгийг эрэлхийлбэл, Тэрээр бидэнд гэр бүлээ хэрхэн ерөөж, гэр бүлээ Эзэний мэргэн ухаан ба сургамжаар өсгөхөд хэрхэн туслахыг харуулах болно. Тиймээс бид тэднийхээ хэрэгцээнд бууж өгч, хэрэгцээ нь хангагдаж байгаа эсэхэд санаа тавих нь бидний хариуцлага юм. Мэдээж бүх хэрэгцээ сүнслэг биш. Энгийн бодит хэрэгцээ ч байна. Магадгүй таны охинд алгебрынх нь хичээлд тусламж хэрэгтэй байж болох юм. Та За эхнэр минь тусалчих байхдаа. гэж бодож болно. Гэхдээ энэхүү бодит хэрэгцээнд таны туслалцаа сүнслэг үр дагавартай юм. Таны охинд зөөлөн, халамжтай аав хэрэгтэй. Яагаад гэвэл таны талаарх охины тань үнэлэмж түүний Бурханы талаар ойлголт болон эрх мэдэлд хандах хандлагад нь хүчтэй нөлөө үзүүлэх болно.

Аав минь ээ, та алгебрын талаар сайн мэдэхгүй байж болно. Гэхдээ энэ нь таны хэр их мэдэж байгаатай холбоогүй юм шүү. Охиндоо туслахыг оролдож буй хичээл зүтгэлийг тань хараад би аавдаа чухал юм байна гэж мэдүүлэх нь хамгийн чухал юм. Тэр танд чухал хүн гэдэгтээ бат итгэлтэй байвал Бурханд ч бас тэрээр чухал гэдэгтээ бат итгэлтэй байх болно. Үүнээс илүү түүний зүрх сэтгэлд мөнхийн үнэ цэнийг заах арга гэж үгүй.

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Man Of God

Бурханы эр хүн нь “төгс төгөлдөр” эсвэл “өв тэгш” байх албагүй. Дараах судлалын цагаар дамжуулан Доктор Чарльз Стэнли сүнслэг эр хүн байх нийт долоон шинж чанарыг дүрслэн харуулжээ. Эдгээр шинж чанарыг ойлгон хувийн амьдралдаа хэрэгжүүлснээр жинхэнэ Бурханы эр хүн, нөхөр, аав болоход тань энэхүү судлал туслах болно. 

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан In Touch үйлчлэлийн багт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://intouch.cc/manofgod