Бурханы эр хүнЗагвар
![Man Of God](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F11777%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Сүнслэг халамжлагч
Бүрэн дүүрэн, сүнслэг эр хүний талаар таныг мэдээсэй гэж хүсэж буй сүүлийн чухал чанар нь тэрээр гэр бүлийнх нь сайн сайханд халдагч аливаа зүйлийг жигшдэг явдал юм. Ийм эр хүн хүүхэд нь зурагтын ямар хөтөлбөр үзэж байгаад болгоомжтой, хянамгай ханддаг. Асуултын тэмдэг үүсгэхүйц контентууд, эелдэг бус, зүй зохисгүй байдлыг агуулсан наргиа, интернэт сайтууд, уран зохиол гэх зэрэг зүйлсийг тэр хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тэрээр оюун бодолд орсон аливаа зүйл тэндээ үлддэгийг мэддэг болохоор хүүхэд нь юу үзэх, юу хийх зэрэгт анхаарал болгоомжтой ханддаг. Нийгмийн харанхуй талбараас гэр бүлээ би л хамгаалахгүй бол өөр хэн ч хамгаалахгүй гэдгийг тэр ойлгодог.
Сүнслэг эр хүн мөн гэр бүлийн эв нэгдлийг бусниулж буй аливаа хандлага болоод зуршлуудыг хайр дотор засаж, залруулдаг. Тэр юу хийхийг, мөн утасны дуудлага бүрийг тагнаж, цагддаг цагдаа биш ээ. Гэхдээ халамжтай аавын хувиар тэрээр гэр бүлдээ хамгийн сайныг хүсэх үүднээс идэвх чармайлттай байдаг.
Эр хүн ер нь яаж ийм хэмжээний хариуцлагыг үүрч амьдарч чадах юм бол оо? гэж та асууж болох юм. Хүн өөрөөрөө бол чадахгүй. Хэн ч төгс биш хойно зорилго маань үргэлж л бидний урд байх болно. Гэхдээ бид зөв алхмыг хийж эхлэх үед төсөөлснөөс ч илүү боломж бололцоо байгааг харах болно.
Та үнэхээр эхнэртэй хэрэгтэй нөхөр байхыг хүсэн тэмүүлж байна уу? Та үнэхээр хүүхдүүдийнхээ мөрөөддөг аав нь байхыг хүсэж байна уу? Та энэ хүртэл уншсан бол би таныг хүсэж байгаа гэж итгэж байна.
Тэгэхээр хаанаас эхлэх вэ?
Та байгаа газраасаа л эхэл. Та гэм нүглүүдээсээ гэмшин эргэж, Христийг өөрийн Аврагчаа хэмээн итгэж, хүлээж авч байгаагүй бол Түүнд итгэхээс эхэл. Ром 10:9-10 эшлэлд "Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно. Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрнэ." гэжээ. Гэр бүлдээ хэрэгтэй бүрэн дүүрэн эр хүн, хайрт нөхөр, халамжит аав нь болох эхний алхам бол Христийг та өөрийн амьдралдаа Аврагч ба Эзэн болгон хүлээн авах юм. Та Христийг хүлээн авах үед Ариун Сүнс таны амьдралд ирж, үүрд таны Туслагч, Багш, Тайвшруулагч хийгээд Хангагч байх болно (Иохан 14-16 бүлэг).
Бурхан таныг эр нөхөр мөн аав байхад тан туслах байнгын Туслагч байхаа амласан. Та үүнд итгэж байна уу? Та өдөр бүр Библиэ уншиж, залбирч, танд хий гэж харуулсан зүйлд нь дуулгавартай байна уу? Та сүнсээ Бурханы Үгээр тэжээж, сэтгэлээ дасгалжуулахгүйгээр сүнслэг булчинг бий болгож чадахгүй. Таны нөхцөл байдал ийм байгаа бол яг тэндээсээ л эхэл. Танд Бурханы замаар алхахад урам зориг хэрэгтэй бол сүнслэг найз нөхөр (таны гэргий эсхүл Христитгэлт найз)-ийг Эзэнээс гуйн залбир. Шаргуу байдлаар гуй, хай, тогш... Эцэг Бурхан сүнслэг хүч чадал ба амжилтын хаалгыг нээх болно (Матай 6:33).
Би өнөөдөр таныг Бурхан руу ойртох нэг сүнслэг алхмыг хийхийг ятгаж байна. Ингэснээр Бурхан таныг гэр бүлдээ жинхэнэ эр хүн, бурханлаг эр хүн болгох дараагийн алхмыг тодорхой болгоно гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.
Хэрхэн Бурхан Эцэгийн хүсэж буй бурханлаг эр хүн болох талаар илүү дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл энд дарна уу.
Энэ төлөвлөгөөний тухай
![Man Of God](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F11777%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Бурханы эр хүн нь “төгс төгөлдөр” эсвэл “өв тэгш” байх албагүй. Дараах судлалын цагаар дамжуулан Доктор Чарльз Стэнли сүнслэг эр хүн байх нийт долоон шинж чанарыг дүрслэн харуулжээ. Эдгээр шинж чанарыг ойлгон хувийн амьдралдаа хэрэгжүүлснээр жинхэнэ Бурханы эр хүн, нөхөр, аав болоход тань энэхүү судлал туслах болно.
More