Бурханы эр хүнЗагвар

Man Of God

9-с 5 дахь өдөр

Сонор соргог байдал

Бүрэн дүүрэн, сүнслэг эр хүний дөрөв дэх чанар нь гэр бүлийнхээ сүнслэг хэрэгцээг анзаарах явдал билээ. Сүнслэг эр хүн нүдэнд харагдахаас цаадах зүйлсийг ялгаж салгаж чаддаг. Тэрээр хүүхдүүдээ анхааран сонсож байхдаа хэлж байгаа зүйлсийг нь ойлгохоос гадна юу мэдэрч байгааг нь ялган салгаж, илэрхийлээгүй ч нүүр тулж байгаа аливаа зүйл байгаа эсэхийг таньж мэдрэх юм. Библи хэлэхдээ Есүс хүмүүстэй нүүр тулахдаа тэднийг нэгд нэгэнгүй мэдэж байсан талаар өгүүлдэг (Иохан 2:25). Бидэнд Христийн түвшний оюун ухаан байхгүй ч, Түүний дотор өсөж төлөвшиж байхдаа бусдын хэрэгцээг мэдрэх Христийн мэдрэмжээ бас хөгжүүлж байдаг юм.

Бурханы Сүнсээр дүүрсэн аав хүн гэр бүлийнхээ үндсэн сүнслэг хэрэгцээг ялган таньж, тэдэндээ чухал сүнслэг зарчмуудыг заан сургах боломж бололцоог эрэлхийлдэг. Мөн тэрээр гэр бүлийнхээ сүнслэг өсөлт дэвшилтийг хангах хариуцлагатай юм. Тэрээр хүүхдүүдээ итгэлээс хөндийрөхийг харвал тэднийгээ урамшуулж, итгэлийн хадан суурьтай холбоотой байхад нь тусалдаг. Бурханы эр хүн гэр бүлдээ Үгийг заадаг, итгэгчдийн нөхөрлөлтэй, итгэлээ хэрхэн тунхаглахыг заадаг Христ төвтэй чуулган хэрэгтэйг ойлгодог. Зөв чуулган гэрийг босгон байгуулахад гайхалтай туслагч болдог юм.

Олон жилийн өмнө би маш либерал үзэлтэй, сүнслэг байдлын хувьд үхмэл нөхөрлөлд хамрагддаг гэр бүлтэй уулзаж билээ. Тэд манай чуулганд хэд хэдэн удаа ням гараг зочилсон бөгөөд тэдний сүнслэг байдалд үнэхээр их санаа зовниож явснаа санадаг юм. Бүх зүйл нэг л биш санагдахаар анхаарлын тэмдэг байгаад л байлаа. Гунигтай нь, аав нь энэ тухай мэдэхгүй эсхүл нэг л биш байгааг ч хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байгааг харсан болохоор би түүнийг гэр бүлээ дагуулаад Библи төвт чуулганд аль болох түргэн хамрагдахыг ятгасан юм.

Тэр аав зөвлөгөөг минь хүлээж авахад хоёр жил болсон юм. Ням гарагийн нэгэн өглөө тэрээр эхнэртэйгээ манайд уригдан ирэхдээ ямархуу байсныг тодхон санаж байна. Тэд нулимсаа урсган ийнхүү хуваалцаж билээ. "Пастор аа, бид эцэст нь таны зөвлөснөөр хийх шийдвэрийг гаргалаа. Гэхдээ бид энэ шийдвэрийг гаргах гэж хэтэрхий удаан хүлээчихлээ гэж эмээж байна." Энэ хоёр жилийн хугацаанд өсвөр насны хоёр ч хүүхэд нь амьдралыг нь бараг л орвонгоор нь эргүүлж орхижээ.

Ингэж хойшлуулах явдал байнга тохиолддог. Харин үүнийгээ анзааран мэдэж, гэр бүлийнхээ сүнслэг хэрэгцээнд сэргэг байж, шаардлагатай үед арга хэмжээ авах нь таныг гэр бүлийнхээ сүнслэг удирдагч байх байр суурийг бэхжүүлж, сүйтгэн бусниулах гэсэн бүхий л зүйлээс гэрийг тань хамгаалах болно.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Man Of God

Бурханы эр хүн нь “төгс төгөлдөр” эсвэл “өв тэгш” байх албагүй. Дараах судлалын цагаар дамжуулан Доктор Чарльз Стэнли сүнслэг эр хүн байх нийт долоон шинж чанарыг дүрслэн харуулжээ. Эдгээр шинж чанарыг ойлгон хувийн амьдралдаа хэрэгжүүлснээр жинхэнэ Бурханы эр хүн, нөхөр, аав болоход тань энэхүү судлал туслах болно. 

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан In Touch үйлчлэлийн багт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://intouch.cc/manofgod