Бүү бууж өгЗагвар
6 дахь өдөр—Тууштай бэлэвсэн эмэгтэй
Тууштай бэлэвсэн эмэгтэйн түүх намайг урамшуулан, зовлонтой үедээ урагшилсаар байхад минь надад туслах нь олон байдаг. Минийх бүтэлгүйтэхийг хүсэх үед би түүний шийдэмгий бөгөөд итгэмжит байдлыг санадаг. Найдвар үгүй болж эхлэх үед түүний түүх л надад найдварыг өгдөг.
Есүсийн хуваалцсан энэ сургаалт зүйрлэлд шүүлтийг хайх бэлэвсэн эмэгтэй үл ойлгох шүүгч дээр ирэв. Эхлээд тэр түүнээс татгалзсан—хэдий ч зүрх сэтгэлд нь ямар ч өөрчлөлт гарсангүй. Гэхдээ бэлэвсэн эмэгтэй бууж өгөөгүй. Шүүлтийг хайн олон удаа гуйсны эцэст шүүгч хүсэлтийг нь биелүүлэв. Яагаад? Тэр эмэгтэйгээс хурдхан салахыг хүссэндээ тэр ийнхүү үйлджээ!
Тэр тууштай байсан учраас өөрийнхөө огт авч хэлэлцэхгүй бэлэвсэн эмэгтэйн хүсэлтийг шударга бус шүүгч биелүүлсэн юм бол Өөр дээр нь авч ирэх хүүхдүүдийнхээ хүсэлтэд Бурхан хэрхэн хариулах бол хэмээн Есүс сургаалиа цааш нь үргэлжлүүлсэн.
Бурхан бол сайн бөгөөд Тэр бол итгэмжит Нэгэн. Тэр бол шударга Нэгэн бөгөөд Тэр Өөрийнхөө хүмүүсийн залбирлыг үнэхээр чих тавин сонсдог. Залбирал тань огт сонсогдоогүй мэт эсвэл бусдад анхаарал тавьдаг шигээ Бурхан танд анхаарал тавихгүй мэт санагдах үе танд гарах болно. Надад ч ингэж санагдах үе байсан бөгөөд энэ нь тийм ч амар биш. Гэхдээ та бууж өгч болохгүй!
Шударга бус шүүгчтэй нүүр тулах үедээ бэлэвсэн эмэгтэй зогсоогүй. Үүнийг санан, өөртөө чухал зүйлсийнхээ төлөө шударга Бурханы араас хөөцөлдсөөр байхад урамшуулагд. Тэр таныг сонсдог нь гарцаагүй. Яг хэрхэн, бас хэзээ хариулагдахыг хүсэх байдлаар тань Тэр магадгүй хариулахгүй байж болох ч яг тохирсон төгс цагт төгс арга замаар Тэр үргэлж хариулах болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бууж өгөхийг үнэхээр хүсэн амьдралдаа цөхрөн эсвэл ялагдсан мэт мэдрэмж танд төрж байсан уу? Тууштай байх болоод урагшилсаар байхад урамшуулсан зүйл Библид асар олон бий! Энэ 7-өдрийн төлөвлөгөө өмнө чинь буй аянд таныг сэргээх болно.
More