Бүү бууж өгЗагвар
4 дэх өдөр—Таны өмнөх шагнал
Уралдаанд гүйлгүйгээр медаль авдаг тамирчин гэж байдаггүй. Ялалтад хүргэх олон дасгал сургуулилалт, тэмцээн уралдаангүйгээр Лигийн аварга шалгаруулах шувтаргын тоглолтод түрүүлэх хөл бөмбөгийн тамирчин гэж байхгүй. Шаргуу хөдөлмөр, гал тогоон дахь шийдэмгий байдалгүйгээр Жэймс Бэйрд шагналыг авах тогооч гэж үгүй. (Яг энд л өөрийгөө хоолны шүүмжлэгч гэж тодорхойлсон маань илэрч байна!).
Ямар ч шагнал тэсвэрлэлийн хамт л ирдэгт гол санаа оршиж байна. Бурханыг нэн тэргүүнд эрж хайсны үр дүнд энэ дэлхий дээрх сайн сайхан зүйл ирдэг гэдэг нь гарцаагүй үнэн. Гэхдээ түр зуурын шагналаас мөнхийн шагнал хамаагүй үнэ цэнэтэй бөгөөд итгэмжит итгэгчдэд энэ нь өгөгддөг.
Сорилт, зовлонтой нүүр тулах үедээ та бууж өгч болохгүй. Шуурганаас болж эцэж цуцах үедээ алчуураар та өөрийгөө ороож болохгүй. Та дөнгөж толгойгоо уснаас ил гаргах үедээ ч хүртэл тусламж ирэх хүртэл сэлүүрдсээр л бай. Бууж өгч л болохгүй. Таны хүлээж авах шагнал бол үнэхээр агуу байх болно!
Хэрэв та энэ уралдаанд тэсвэртэйгээр гүйх юм бол мөнх амийн шагнал болоод Бурханы амлалтын биелэл танд өгөгдөх болно. Хэрэв та хараагаа Есүс дээр тусгасаар, итгэсээр байх бол өөртөө байгаа бүхнээ Бурханд өргөсөндөө та хэзээ ч харамсахгүй. Гэсэн хэдий ч бууж өгсөн хором бүртээ та харамсах болно гэдэг нь огт эргэлзээгүй. Бүхнээ өргөхөөс ирэх эцэлт, төгс баяр хөөр, Бурханы амласан шагналыг хүлээж авна гэсэн горьдлоготойгоор барианы шугамыг дав.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бууж өгөхийг үнэхээр хүсэн амьдралдаа цөхрөн эсвэл ялагдсан мэт мэдрэмж танд төрж байсан уу? Тууштай байх болоод урагшилсаар байхад урамшуулсан зүйл Библид асар олон бий! Энэ 7-өдрийн төлөвлөгөө өмнө чинь буй аянд таныг сэргээх болно.
More