Бүү бууж өгЗагвар
1 дэх өдөр—Жинхэнэ хойд туйл
Шуургатай тэнгист ирэх давалгаа бүрээр шидэгдэх цорын ганц хөлөг онгоц мэт санагдах үе танд байдаг. Ямар ч зүг чиггүйгээр нааш цааш хөвөн, найдварын ямар нэгэн тэмдгийг та хайж байгаа. Луужингүйгээр хуурай газарт хүрэх нь ямар ч боломжгүй мэт.
Энэ нь амьдралд ч мөн адилхан аж. Луужингүйгээр тэнүүчлэн, энэ дэлхий дээр Бурханаас өгөгдсөн зорилгоо биелүүлэхээр найдах нь үнэхээр бэрхшээлтэй зүйл. Тийм ч учраас л танд жинхэнэ хойд туйл—хэзээ ч өөрчлөгдөшгүй гол цэг танд хэрэгтэй болдог. Цорын ганц Нэгэн байдаг бөгөөд Түүний Нэр бол Есүс.
Цэцэглэх амьдралд шаардагдах хүч чадал, тэсвэрийг зөвхөн Бурхан л танд өгч чадна. Эцэж туйлдах үед Түүний хүчит мутар таныг босгон улмаар ясанд тань цоо шинэ амийг үлээдэг. Урагш нэгхэн алхам хийхээр хэт нухагдах үед тань Түүний амийн булаг оргилон, нэгэнтээ таныг ахин дүүргэдэг. Та төөрөгдөн, итгэлтэй бус байх үед эцэж цуцсан нүдийг тань Түүний мэргэн оюун ухаан болоод ойлголт нээж, өмнөх аян замыг тань гэрэлтүүлдэг.
Итгэлтэй бай: Түүнээс өөр жинхэнэ хойд туйл, танд хангалттай хүчний эх сурвалж эсвэл итгэмжтэйгээр таныг чиглүүлэх гэрэл гэж огт үгүй. Эцэж цуцсан байдалд тань өгөх дэлхийн хариултуудыг орхин жинхэнэ хойд туйлаасаа зууран ав. Ямар ч нөхцөл байдалд Тэр л цорын ганц хангалттай эх сурвалж, зангуу тань мөн.
Шуурганд хүчээр татагдах хөлөг онгоц мэт та өөрийгөө өнөөдөр мэдэрч байгаа бол ямар нэгэн зүйлийн араас хөөцөлдөхөөсөө өмнө Есүсийн араас хөөцөлд. Зүгээр л бууж өгмөөр санагдах хав харанхуй хөндийгөөр туулах үед тань Эзэн таныг чиглүүлэн удирдаж, Түүний хүч чадал таны хамт байх болтугай.
Энэ 7-өдрийн төлөвлөгөөгөөр бид Библид шумбан, тэсвэр, тэвчээрийн талаар Бурхан юу гэж хэлсэн байдгыг олж мэдэх болно. Цааш явахад хэцүү болох үед урагшилсаар байх урамшууллын сануулга, дэм нь энэ аж. Тэгэхээр, надтай нэгдэн улмаар тэсвэр тэвчээр юуг гаргадаг, хэн хүнд хэцүү нөхцөл байдлыг тэсвэрлэсэн болох талаар Библи дээр юу гэсэн байдгыг олж харцгаая.
Дараахыг сана: найзуудаа, хараагаа Есүс дээр төвлөрүүл!
Энэ төлөвлөгөөний тухай
Бууж өгөхийг үнэхээр хүсэн амьдралдаа цөхрөн эсвэл ялагдсан мэт мэдрэмж танд төрж байсан уу? Тууштай байх болоод урагшилсаар байхад урамшуулсан зүйл Библид асар олон бий! Энэ 7-өдрийн төлөвлөгөө өмнө чинь буй аянд таныг сэргээх болно.
More