Бүү бууж өгЗагвар

Don't Give Up

7-с 3 дахь өдөр

3 дахь өдөр—Бусдын төлөө тэсвэрлэх нь

Зовлон гэж юу болохыг Паул маш сайн мэддэг байжээ. Христийн төлөө тэр хоригдохыг, зодуулахыг, хөлөг онгоцны сүйрлийг, өлсөхийг, эцэж цуцахыг болоод үүнээс ч илүүг туулсан. Гэсэн хэдий ч энэ бүхнийг тэр тэсвэрлэн гарсан. Тэр урагшилсаар байлаа. Гэхдээ энэ нь зөвхөн Христийн төлөө байгаагүй—тэр эдгээрийг бусдын төлөө тэсвэрлэв.

"Амьд байгаа бид Есүсийн төлөө үхэлд байнга тушаагддаг. Ингэвэл Есүсийн амь мөн үхлийн махбодод маань илэрхийлэгдэх болно. Тийнхүү үхэл бидний дотор ажилладагчлан, амь нь та нарын дотор ажилладаг."

Зовлонг тэсвэрлэх нь Христ алдарших боломжийг бий болгоод зогсолгүй улмаар олон хүний авралыг төрүүлэх үр дүнтэйг Паул мэдэж байв. Таны хувьд мөн хэрхэн амьдрахад тань энэ ч бас үнэн аж. Зовлонг тэсвэрлэн, үнэн, шударга зүйлээс зуурсаар байгааг тань бусад хүмүүс анзаарч хардаг. Хүнд үед хэрхэн аашилж байгааг тань тэд хараад улам илүүг мэдэхийг хүсдэг.

Бага дүү маань маш хүнд үедээ үүнийг гайхалтайгаар харуулж чадсан. Тэр хориод настай байхдаа найз охинтойгоо гэрлэлтээс гадуурх сексийн харилцаанд орсон нь жирэмслэлтийг дагуулсан нь сүй тавихаас нэг өдрийн өмнө болсон болохыг нь тэд хожим олж мэджээ. Тэд алдаа гаргасан хэдий ч өөрсдийг нь юу хүлээж буйг тэд огтхон ч мэдээгүй байв.

Хүүхэдтэй болсоноо мэдээд удаагүй байтал найз охин нь түүнийг хаясан бөгөөд охиноо төрөх хүртэл нь дүү маань найз охинтойгоо огт уулзаагүй. Дүүгийн маань хувьд энэ бол үнэхээр зүрх шимшрэм үе байлаа. Хайртай эмэгтэйгээ алдаад зогсолгүй, охиныхоо төрөх үеийг тэр үзэж чадалгүй алдсан.

Үнэхээр гайхалтай зүйл гэвэл дүү маань тэр үеийг агуу итгэл, дуулгавартай байдлын хамт туулсан. Гэмээр сэрээгдэх үедээ тэр сэргэлтийн замаар алхсан хэдий ч мөн түүнчлэн тэр Эцэгтэйгээ харилцах дотно харилцаа, эдгэрлийг олж авчээ. Түүнийг таньдаг—зарим итгэгч бус хүмүүс—шуурган дундуурх түүний тэсвэрийг анзаарч харсан нь тэднийг Бурхан руу хандуулсан. Түүний зовлон гайхалтай арга замаар Бурханд алдрыг авч ирэв. Тэр харилцааг Бурхан аварсан бөгөөд тэд одоо гэрлээд хоёр хүүхэдтэй болсон гэдгийг дуулгахдаа би маш их баяртай байна!

Эцэлт цуцалт, сэтгэл уналтаасаа болоод бууж өгөхийг хүсэх үе бидэнд бүгдэд маань ирдэг учраас би үүнийг хуваалцсан юм шүү. Гэхдээ бид бууж өгч болохгүй. Хичнээн хэцүү байгаа ч бид урагшилсаар байх хэрэгтэй. Энэ нь тэсвэрлэн гарахад танд агуу үр ашгийг өгөөд зогсохгүй бусдад ч бас үйлчлэлийг үзүүлэх болно. Таны тэсвэрлэл бусдыг Христ рүү чиглүүлэх, улмаар өөрчлөгдсөн амьдралд хөтлөх чадвартай!

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Don't Give Up

Бууж өгөхийг үнэхээр хүсэн амьдралдаа цөхрөн эсвэл ялагдсан мэт мэдрэмж танд төрж байсан уу? Тууштай байх болоод урагшилсаар байхад урамшуулсан зүйл Библид асар олон бий! Энэ 7-өдрийн төлөвлөгөө өмнө чинь буй аянд таныг сэргээх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Бритни Растд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.brittanyrust.com