Бүү бууж өгЗагвар

Don't Give Up

7-с 5 дахь өдөр

5 дахь өдөр—Иосеф ба түүний зүүд

Иосеф зүүд зүүдлэгч өсвөр насны хүүхэд байв. Бусдаас илүү хайр татсан хүүхэд хэмээх үзэн ядалтыг ах нарт нь бий болгохуйц зүүд. Нэг өдөр гэр бүлийнхэн нь түүний өмнө бөхийх болно гэсэн зүүд байв.

Иосефт юу тохиолдсон нь тэр зүүдийг тэр чигээр нь бусниулж болох л байсан. Олон жилийн бухимдлын эцэст ах нар нь харгис алхам хийн түүнийг боолоор худалдав. Төрсөн ах нар нь түүнийг боолчлол болоод зовлонт амьдралд тушаажээ. Өөр хүний өмч болон гинжлэгдэн байх үед нь Иосефын зүүд замхран өнгөрч болох л байсан.

Гэхдээ Иосеф аргаа барж, боолчлолд байхдаа бууж өгөөгүй. Үүнийхээ оронд Бурханаас өөрт нь өгөгдсөн зүйлийн хамт Иосеф санаачлагыг гартаа авчээ. Потифарын гэрт тэр шаргуу хөдөлмөрлөж, Бурханаас хамааралтай байлаа. Ингэх үед нь Бурхан түүнийг ерөөсөн. Энд л байхдаа тэр захирагчийн орон гэрийг удирдан авч явж, бүх эд хөрөнгийг нь захиран зарцуулах итгэлийг хүлээв. Бусдыг удирдах, даруу байх, үл ойлгогдох нөхцөл байдалд ч үйлчлэхийг бас зүүднээсээ зуурсаар байхад тэр суралцжээ.

Потифарын эхнэр гуйж шалах үед Иосеф зөвт нэгэн хэвээрээ байсан. Өөрийг нь хүчирхийлэхээр оролдсон гэж тэр түүнийг гүтгэсэн бөгөөд Иосеф шоронд хоригдов. Нэг алхам хойшлох мэт санагдах зүйл үнэндээ нэг алхам урагшлалт байсан.

Шоронд байхдаа Иосеф тааллыг олсон ба дахиад л удирдагч байхаар сонгогдон—хоригдлуудын ахлагчаар томилогдов. Энд л тэр хааны сөнчтэй танилцсан. Түүний зүүдийг тайлах боломж Иосефт олгогдсон нь хоёр жилийн дараа хааны зүүдийг тайлах үүд хаалгыг түүнд нээж өгчээ.

Ирэх өлсгөлөнгийн талаарх хааны зүүдийг Иосеф тайлсныхаа дараа Египетийн дээд тушаалын хоёр дахь эрх мэдэлтэн болохоор сонгогдов. Түүний зүүд биеллээ! 

Ихэнх хүмүүс аль хэдийнээ бууж өгөхүйц олон хүнд нөхцөл байдалтай Иосеф нүүр тулсан. Гэвч тэр тэсвэрлэсээр, өөрт байгаагаа хамгийн сайнаараа ашигласаар байв. Үүний үр дүнд, өөрийнх нь зүүд биелэхийг, гэр бүлийг нь оролцуулан хэдэн мянган хүмүүс аврагдахыг тэр олж харсан.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Don't Give Up

Бууж өгөхийг үнэхээр хүсэн амьдралдаа цөхрөн эсвэл ялагдсан мэт мэдрэмж танд төрж байсан уу? Тууштай байх болоод урагшилсаар байхад урамшуулсан зүйл Библид асар олон бий! Энэ 7-өдрийн төлөвлөгөө өмнө чинь буй аянд таныг сэргээх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Бритни Растд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.brittanyrust.com