Бүү бууж өгЗагвар

Don't Give Up

7-с 2 дахь өдөр

2 дахь өдөр—Зан чанараа тодорхойлох нь

Тэсвэр тэвчээр таныг цэвэршүүлэх гайхалтай чадвартай аж. Энэ нь мөнгийг галаар цэвэршүүлдэгтэй адилхан цэвэр бус байдлаг авч хаяж, зан чанарыг хүчирхэгжүүдэг. Ихэнхдээ тэсвэр тэвчээр нь бэрхшээлтэй салшгүй хамт явдаг бөгөөд энэ нь бэрхшээл галтай адил учраас аж.

Төгсгөл хүртэл тэсвэрлэсний гайхалтай үр дүнгүүдийн нэг бол Христийн адил зан чанар мөн. Энэ нь төрөлхийн гэмт зан чанарыг таниас салгах замаар таныг хамаагүй дээр нэгэн болгон, эелдэг, даруу, тэвчээртэй, юунаас ч илүүтэйгэр Христийг нэн тэргүүнд тавьдаг сүнсийг бий болгодог.

Ром номын 5-р бүлэг энэ аяны зураг төслийг олгодог. Энэ нь амаргүй хэдий ч итгэгч хүн бүрт маш чухал зүйл аж. Энэ нь зовлонтой үедээ ч баярладаг байх шийдвэр гаргахаас эхэлдэг. Үүнийг та хийж чаддаг байх юм бол тэсвэр тэвчээрийг өрдөн галладаг бөгөөд энэ нь улмаар зан чанарыг өөрөөсөө төрүүлдэг.

Энэ аяныг та давж гарч чадах юм бол Ром ном зан чанарыг танд баталгаатай бий болгодог. Зөвхөн энэ номонд батламжилдаг юм биш. Филиппой 1-р бүлэгт тэсвэр тэвчээртэйгээр бариа хүртэл гүйх юм бол зүрхээ Түүнд хандуулсан үеэс тань эхлэн та нарт сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ төгс болгоно гэжээ.

Төгс байдлыг та өнөөдөр олохгүй харин нэг л өдөр—танд зориулан Христийн бэлтгэх орон гэртээ харих үедээ—тэндээс л та төгс байдлыг олох болно. Таныг Бурхан хэн байхаар бүтээсэн бүрэн бүтэн байдалд, гэмээс ангид та алхах болно.

Хэдийгээр та өнөөдөр бууж өгмөөр байгаа ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Христтэй улам адилхан арай дээр хувилбарт тэсвэр тэвчээр таныг хөтлөх болно гэдгийг санаарай.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Don't Give Up

Бууж өгөхийг үнэхээр хүсэн амьдралдаа цөхрөн эсвэл ялагдсан мэт мэдрэмж танд төрж байсан уу? Тууштай байх болоод урагшилсаар байхад урамшуулсан зүйл Библид асар олон бий! Энэ 7-өдрийн төлөвлөгөө өмнө чинь буй аянд таныг сэргээх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Бритни Растд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.brittanyrust.com