ХандлагаЗагвар
Ариун Сүнс бидэнтэй хамт, бидний дотор
... Сүнсээр яв, тэгвэл та нар махбодын хүслээ гүйцэлдүүлэхгүй. Галат 5:16
Сүүлийн зургаан өдрийн турш бид талархал, даруу байдал, нигүүлсэл, үнэнч шударга байдал, итгэл найдвар гэсэн эдгээр төлөвшсөн хандлагуудыг баримтлах талаар сурсан. Гэвч бидний хандлага маш олон хүчин зүйлсийн нөлөөнөөс болж амархан өөрчлөгддөг, зарим нь бүр бидний хяналтаас бүрэн гардаг.
Бурханыг хүндэтгэх арга замыг төгс биш хүмүүс бид хайсаар. Бид гомдоллож, бусдад атаархсаар, ирээдүйгээс айсаар, бусдад нигүүлсэл үзүүлж чадахгүй байсаар л байна. Тэгвэл бид хэрхэн Төгс Бурханыг дагасан Христтэй нийцэх вэ? Бид Есүсийн заасан сургаал, төгс амьдралын жишээг дагаад зогсохгүй, Түүний бидэнд амласан Ариун Сүнсний тусламжийг хүлээн авах хэрэгтэй.
Ариун Сүнс Есүсийн дагалдагч бүрийн дотор оршдог бөгөөд биднийг удирдан чиглүүлж, Христийн оюун ухааныг бидний дотор бий болгодог. Энэхүү аялалд бид ганцаараа биш. Иохан 14 дээр Есүс Сүнс гэдэг үгийг тодорхойлохдоо хамгаалагч гэсэн, энэ нь тайвшруулагч, өмгөөлөгч, бидний талд зогсогч гэсэн утгатай.
Ариун Сүнс бидэнтэй хамт байгаад зогсохгүй, бидний дотор оршигч.
Энэ нь хүндхэн нөхцөл байдал дунд хэцүү мэдрэмж хэзээ ч мэдрэхгүй, эсвэл чухал шаардлагатай мөчид Бурханыг мартаж хор уршигтай хандлагаар хариу үйлдэл үзүүлэхгүй гэсэн утгатай биш ээ. Энэ нь Тэр бидний талд бөгөөд өдөр бүр бидэнтэй хамт ажилладаг гэсэн утгатай.
Залбирал:Бурхан минь, миний дотор буй Христийн Сүнсний тусгалыг харуулсан хандлагаар амьдрахад минь туслаач. Өдөр бүр намайг чиглүүлж буй Ариун Сүнсний дуу хоолойг сонсоход минь туслаач. Ариун Сүнсээрээ намайг удирдаж, намайг хайрладагт баярлалаа. Есүсийн нэрээр. Амен.
Санаа зовнил, стресс, найдвар, хүч чадлын төлөөх залбирлын талаар илүү ихийг эндээс уншаарай.
Энэ төлөвлөгөөний тухай
Ямар ч нөхцөл байдалд байсан зөв хандлагатай байх гэдэг нь чухам юу гэсэн үг юм бол? Зөв хандлага гэж юу вэ? Энэхүү 7 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Христийн амьдрал болон сургаалаар дамжуулан танд дээрх асуултуудын хариултыг өгөх болно. Өдөр бүрийн үг, залбирал болон Библийн эшлэлээр дамжуулан Христ шиг бодолтой болоход тань туслах болно.
More