ХандлагаЗагвар
Атаархлын эсэргүүц
Бид яагаад бусдын сайн сайхан, аз жаргалд атаархдаг вэ? Бид бардам учраас; бид бүх дэлхийн авьяас, баялаг, хүндэтгэл, хайрыг ганцаараа эзэмшихийг хүсдэг!—Гэгээн Жон Вианни
Хүмүүсийн харагдах байдлаас болоод таны хандлага өөрчлөгддөг үү? Хүмүүсийн талаарх бидний бодол болон бусад зүйлд хандах хандлага маань бусдын нөлөөлөлд орж өдөөгдөх боломжтой байдаг. Бидний амьдрал дах Бурханы ерөөлүүдэд анхаарал тавихын оронд, өөр хэн нэгний амьдралд хийсэн Бурханы ажлыг хараад "надад хийж өгсөн ч болоосой" хэмээн атаархдаг.
Атаархал бусдад байгаа зүйлсийг өөртөө авах гэсэн хүсэл бөгөөд энэ нь атаа хорслыг бий болгож бидний хандлагыг аюулд оруулдаг.
Алдагдсан хүүгийн сургаалт зүйрлэл бол атаархлын талаарх Есүсийн хамгийн шилдэг сургаалт зүйрлэлийн нэг юм. Энэхүү түүхэнд, залуу хүү ааваасаа өөрт оногдох өв хөрөнгөө урьдчилаад авъя хэмээн гуйсан. Тухайн үеийн соёлд ингэж гуйх нь аавыгаа бараг нас барсантай адил үзэж байгаа юм. Атаархал нь хүмүүсийн эд хөрөнгө, амжилтыг өөрийнхөөс илүү хэмээн үзэх зан авирыг юм.
Хүү өөрт оногдсон бүх хөрөнгөө аваад дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийжээ. Тэр хүү ядарч туйлдсаны эцэст ухаарч эцгийнхээ гэрт боол нь ч болтугай больё хэмээн эцэг рүүгээ явсан. Хүү эцэг рүүгээ очиход, хүүгээ ирж байгааг харсан аав гүйн очиж, тэврэн үнсээд хүүдээ зориулан найр хийсэн.
Гэхдээ атаархал дууссангүй. Залуу хүүг ирснийг том ах нь мэдээд, дүүд нь зориулсан найрт, түүнд үзүүлсэн энэрэл нигүүлсэлд дургүйцэн аавдаа гомдоллосон. Бид атаархлаар бусдыг харах үед тэнгэрлэг Эцэгийн бялхам дүүрэн нигүүлслийг хааж орхидог.
Нигүүлсэл хангалтай. Бид атаархлын мэдрэмжтэй тулах үедээ энэ нь бидний хандлагад нөлөөлөхийг зөвшөөрөх ёсгүй. Есүсийн түүхэн гарч буй эцэг нь нигүүлсэл, элбэг дэлбэг байдлаар хүүдээ хандсан шиг хандлагыг бид төлөвшүүлэх боломжтой бөгөөд бусдыг хайрлахдаа хэцүү байсан ч үүнийг хийж чадна. Тэнгэрлэг Эцэг маань биднийг болон бидний атаархсан хүнийг ижил бялхам дүүрэн хайраар хайрладаг. Бид хэрхэн атаархлын эсэргүүцэх вэ? Нигүүлслийг хүлээн авч, дамжуулснаар.
Та энэ долоо хоногт хэнд нигүүлслийг өгөх вэ? Мөн та ямар арга замаар нигүүлслийг хүлээн авах вэ?
Залбирал:Бурхан минь, хүн бүрд өгсөн Таны ерөөлүүдэд баярлалаа. Миний зүрхэнд ямар нэгэн атаархал байгаа бол Таны өмнө буун өгч байна. Бусдыг энэрсэн таны сайхан сэтгэлийг шүүмжлэхийн оронд Таны хайраар бусдыг хайрлахад минь туслаач. Таны надад өгсөн нигүүлслийг би гүн гүнзгийгээр ойлгож, үүнд сэтгэл хангалуун байх болно. Есүсийн нэрээр. Амен
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Ямар ч нөхцөл байдалд байсан зөв хандлагатай байх гэдэг нь чухам юу гэсэн үг юм бол? Зөв хандлага гэж юу вэ? Энэхүү 7 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Христийн амьдрал болон сургаалаар дамжуулан танд дээрх асуултуудын хариултыг өгөх болно. Өдөр бүрийн үг, залбирал болон Библийн эшлэлээр дамжуулан Христ шиг бодолтой болоход тань туслах болно.
More