ХандлагаЗагвар

Attitude

7-с 5 дахь өдөр

Есүс гашуудав

Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй...Уйлах хийгээд инээх цаг...Номлогчийн Үгс 3:1, 4

Заримдаа эерэг хандлага нь зөв шийдэл болж чаддаггүй. Соёл биднийг үргэлж өөдрөг эерэг байх ёстой хэмээн шаардаж болох юм, гэхдээ хавдрын төгсгөлийн шатад ирээд бидний бодол, мэдрэмж үргэлж эерэг байдаг гэж үү? Салалттай нүүр тулахад, хүүхэдтэй болж чадахгүй удах, эсвэл хүчирхийлэлд өртсөн үед бид эерэг байж чадах уу?

Гашуудал, Есүс бидэнд эерэг биш ч гэсэн зөв хандлагатай байхыг харуулсан.

Гашуудал нь бүхий л зүрхээрээ мэдэрч буй уйтгар гуниг, харууслын илэрхийлэл юм. Энэ нь сайхан, тайвшруулсан мэдрэмжийг өгөхгүй ч гүн гүнзгий тайлагдашгүй мэт санагдах өвдөлтийн хариу үйлдэл юм. Үнэн хэрэгтээ, Есүсийг дагахаа гэдэг нь бидэнд тулгардаг нөхцөл байдал дунд Түүн шиг хандлагатай байхыг хэлнэ, гашуудлаас зайлсхийх нь бидний сүнслэг өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Бид зугаа цэнгэл, хуурамч эерэг байдал, хар тамхи, архидалт мөн шашинлаг байдлаар дамжуулан зовлон зүдүүрээс зайлсхийх гэж оролддог. Гэхдээ заримдаа бидэнд гашуудах нь сайн байдаг: тэдгээр мэдрэмжүүдээ мэдэрч, Бурханд болон бусдад энэ тухайгаа нээлттэй ярьж, бидний өвдөлтийг эдгээж эхлэхийг Бурханд зөвшөөрөх хэрэгтэй..

Есүс гашуудсан. Есүс уйлсан. Библийн богино эшлэл болох Иохан 11:35 хайртай дотны хүнээ алдсан нэгэнд хариу үйлдэл үзүүлэхэд үгс цөөн байдгийг илтгэнэ. Түүний найз Лазарыг нас барахад - түүнийг үхлээс амилуулсан хэдий ч Есүс уйлсан.

Загалмай дээр Есүс баяр баясгалан дээр төвлөрч байсан бөгөөд Түүнийг цовдолж байгаа хүмүүсийг уучлахдаа нигүүлсэл, өршөөлийн хандлагыг бий болгосон. Гэсэн хэдий ч тухайн мөч Есүс "Ааваа, та намайг юунд орхино вэ?" хэмээн гашуудан хашхирсан.

Бурхан бол Өөрийн бүтээлийг зовлонгийн хатуу ширүүн дунд орхиж, хайхрамжгүй ханддаг Бурхан биш. Есүсийн үйлдсэн шиг зовлон шаналал дундаа Бурханаас бид асууж болно. Махан биеэр ирсэн Бурхан хүн төрөлхтнийг алдсандаа шаналсан. Есүс Эцгийнхээ хайранд эсвэл Лазарын гайхамшигт итгэхээ зогсоогүй; Тэр зүгээр л чин сэтгэлийн гашуудал, шаналлаа зохих ёсоор илэрхийлсэн. Тэр алдаж, шаналах үедээ гашуудаж байсан.

Ямар хохирол, нөхцөл байдалд гашуудах нь зүйтэй юм шиг санагддаг вэ? Та найз нөхөд, гэр бүл, чуулгандаа Есүсийн үлгэрлэсэн шиг эрүүл гашуудлыг үзүүлж чадах уу?

Залбирал: Бурхан минь, Та гашуудаг Бурхан. Та Өөрийн бүтээлдээ санаа тавьдаг, биднийг гашуудах үед тайтгаруулдаг Бурхан. Сэтгэл хөдлөлийг мэдэрч, өвдөлтийг минь мэдэрч, гашуудлын нулимс унагахад минь туслаач. Есүсийн адил эдгээр мэдрэмжүүдийн дунд Танд итгэхэд надад туслаач. Есүсийн нэрээр. Амен.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Attitude

Ямар ч нөхцөл байдалд байсан зөв хандлагатай байх гэдэг нь чухам юу гэсэн үг юм бол? Зөв хандлага гэж юу вэ? Энэхүү 7 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Христийн амьдрал болон сургаалаар дамжуулан танд дээрх асуултуудын хариултыг өгөх болно. Өдөр бүрийн үг, залбирал болон Библийн эшлэлээр дамжуулан Христ шиг бодолтой болоход тань туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.life.church/