ХандлагаЗагвар
Итгэл, Найдвар
Есүс! Энэ нэр бидний айдсыг илбэдэж,
уй гашууг үргээдэг;
гэмт нэгний чихэнд энэ нэр,
амар тайван, эрүүл мэнд, амийг өгдөг.
—Чарльз Уэсли
Стэнфордын Философийн нэвтэрхий толь бичигт итгэлийг тодорхойлохдоо "итгэмжит гэж үзэж байгаа хүмүүстэй итгэж найдахыг бидний хандлага" гэжээ. Энэхүү тодорхойлолтоор бол Чарльз Уэсли болон ихэнх Христэд итгэгчдийн Есүст хандах хандлага нь итгэл найдвараар дүүрэн байдаг гэж хэлэх нь зөв юм.
Гэсэн хэдий ч ирээдүй нь айдастай, үл мэдэгдэх газар мэт. Цаашид юу болохыг мөн бидний найз нөхөд, гэр бүлийнхэн, удирдагч нар хэрхэн хариу үлдэхийг бид тодорхой мэдэж чадахгүй. Бид магадгүй сургуульд сурна гэж төлөвлөсөн ч санхүү боломжгүй улмаас болих. Эсвэл амралтаа төлөвлөсөн ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хойшлогдох, эсвэл үүнээс ч муу зүйлс болох.
Бид итгэхэд хэцүүхэн дэлхийд амьдарч байна. Бусдад итгэхийн оронд үр дүн дээр анхаарч, үүрэг хариуцлага хүлээхээс, мөн өөрсдийн эмзэг талыг бусдад харуулахаас зайлсхийдэг болжээ. Бид хяналтын буруу аргыг сонгодог: үл тоомсорлох. Хэрэв хичээхгүй, итгэхгүй эсвэл анхаарал халамж тавихгүй байвал сэтгэлээр унахгүй гэж бид боддог.
Итгэл найдваргүй амьдрах нь сайхан байж болох ч Есүсийг даган амьдрахад хэцүү.
Бурхан Өөрийн бүтээсэн хүмүүст итгэдэг. Тэр Өөрийн цорын ганц хүүг залуу мужааны гэр бүлд итгэн өгсөн. Есүс загасчин залуугаас ажлаа орхиод Түүнийг дага хэмээн дуудсан. Дараа нь Петрийн итгэл усан дээр алхах хэмжээнд хүртлээ Түүнийг дагасан. Тэрээр дагалдагчдаа хоёр хоёроор илгээхдээ хангалтай хүнс, хувцасгүйгээр итгэлээр нь илгээсэн. Эцэст нь, Есүс Өөрийн бие адил энэ дэлхийг хайрласан шиг бид мөн тийнхүү үйлдэнэ гэдэгт Тэр итгэдэг.
Дараагийн удаад урам хугарах нь бидний Бурханд итгэх итгэлээ алдахад хүргэж, тээнэгэлзсэн хандлага итгэл найдварыг шаарддаг гэдгийг санаарай. Паулын Ром хотын шоронгоос бичсэн захидалд, зовлон нь тэвчээрийг, тэвчээр нь батжилыг, батжил нь найдварыг төрүүлдэг хэмээн бичсэн.
Залбирал: Бурхан минь, амьдралын шуурган дундуур алхаж байхдаа бүхий л бодол санаа, хандлагаа Есүс дээр тавихад минь туслаач. Юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээр дээр хараа тогтооход минь туслаач. Миний дотор тэвчээр, батжил, найдварыг бий болгож өгөөч. Есүсийн нэрээр. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Ямар ч нөхцөл байдалд байсан зөв хандлагатай байх гэдэг нь чухам юу гэсэн үг юм бол? Зөв хандлага гэж юу вэ? Энэхүү 7 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Христийн амьдрал болон сургаалаар дамжуулан танд дээрх асуултуудын хариултыг өгөх болно. Өдөр бүрийн үг, залбирал болон Библийн эшлэлээр дамжуулан Христ шиг бодолтой болоход тань туслах болно.
More