ХандлагаЗагвар
Хандлага гэж юу бэ?
Тэвчээр ба урамшууллын Бурхан нь та нарыг Христ Есүсийн дагуу нэг бодол санаатай байлган соёрхох болтугай...Ром 15:5
Нэг муу зүйл тохиолдоход бүх л өдөр тухгүй болдгийг та анзаарч байсан уу? Магадгүй оройжингоо цэнэглэсэн утас цэнэг ороогүй, эсвэл та хийгээгүй зүйлийнхээ төлөө буруутай гэж даргадаа зэмлүүлэх. Мөн яагаад гэдгийг мэдэхгүй ч өглөөг ууртай эхлүүлэх. Эдгээр нөхцөл байдлуудад бид хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг нь бидний хандлагаас ихээхэн хамаардаг.
Бидний хандлага хэн нэгэнд, ямар нэгэн зүйлд хариу үйлдэл үзүүлэхдээ бидний хэрхэн бодож, мэдэрч, үйлдэж байгаад нөлөөлдөг.
Бид зөв хандлагатай байх нь үргэлж амархан байдаггүй ялангуяа хүндхэн нөхцөл байдал дунд. Бид өөрсдийн хандлагыг явцын дунд турш хэрхэн сайжруулах бэ?
Танд өгсөн загас бохир устай саванд амьдарч байна гээд төсөөлөөд үзье. Мэдээж хэрэг та бохир усыг сольж, цэвэр ус нэмж хийх хэрэгтэй болно. Хэдийгээр та усыг сольсон ч эргээд загастай ус дахин бохир болох нь тодорхой. Тиймээс, та саван доторх замаг, бохирдлын цэвэрлэхийн тулд загасаа цэвэр устай саванд сэлгэн хийж загасны савыг цэвэрлэсний дараа загасаа цэвэрхэн шинэ гэрт нь буцаан хийнэ.
Заримдаа бидний хандлага бохир сав шиг байдаг. Бид өөрсдийн хуучирсан, хортой бодлуудаа Ром 15 дээр хэлсэнчлэн "Христийн бодлоор" шинэчлэн цэвэрлэх хэрэгтэй.
Энэ долоо хоногт бид бичээс дээр байгаа түүхүүд, залбирлуудаар дамжуулан Христийн оюун бодолд суралцах болно. Эхэлцгээе! Хандлага бол бүх зүйл гэж хэлэгддэг. Та үргэлж бүх зүйлийг хяналтдаа байлгаж чадахгүй ч та өөрийн хариу үйлдлийг удирдаж чадна. Таны 100% удирдаж чадах ганц зүйл бол таны хандлага. Библи дээр хандлагыг тодорхойлохдоо "оюун бодол" гэсэн үгийг хэрэглэсэн. Ямартай ч, таны бодол үйлдэл болж, үйлдэл зуршил болдог. Зуршил таны зан чанарыг хөгжүүлж, зан чанар таны ирээдүйг бий болно. Бүх зүйл таны хандлага болон оюун бодлоос эхэлнэ. Библид таны хандлагын талаар юу гэж хэлсэн бэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Ямар ч нөхцөл байдалд байсан зөв хандлагатай байх гэдэг нь чухам юу гэсэн үг юм бол? Зөв хандлага гэж юу вэ? Энэхүү 7 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Христийн амьдрал болон сургаалаар дамжуулан танд дээрх асуултуудын хариултыг өгөх болно. Өдөр бүрийн үг, залбирал болон Библийн эшлэлээр дамжуулан Христ шиг бодолтой болоход тань туслах болно.
More