ХандлагаЗагвар
Хэтэрхий их гомдолдог уу?
Бурхан биднийг бүх зүйлд талархалтай байхыг хүсдэг, ингэснээр амьдралд тохиох бүх зүйлийг даван туулж чадна. —Анн Воскамп
Та өөрийгөө гомдоллож байгааг анзаарч байсан уу? Магадгүй та чуулганыхаа магтаалын талаар, хөршүүдийн тань сонгуульд саналаа хэнд өгсөн талаар, эсвэл профессорын хичээлээ зааж байгаа арга барилын талаар гомдоллож байсан уу? Эдгээр бүхий л зүйлээр таны хандлага харагддаг- таны бодол, мэдрэмжээр. Элч Паул гомдлын аюулын талаар анхааруулан Филиппой 2 дээр "Бүхнийг гомдол маргаан үгүйгээр хийцгээ" хэмээн бидэнд заасан.
Паул гомдоллохгүй байхыг яагаад чухалчилсан бэ? Эхлээд Бурханы хувиршгүй, бялхам дүүрэн, хүн бүрд хүртээмжтэй хайрын талаар бодъё. Өглөөнөөс оройг хүртэл Бурхан биднийг харж хандаж байдаг. Есүсээр дамжуулан бид Бурхан агуу ивээл ерөөлийг, мөн биднийг Бүтээгчтэй дотно харилцах боломжтой болсон. Хэрэв энэ нь танд хангалтгүй санагдаж байвал, Тэр биднийг Түүний хайрыг энэ дэлхийд хуваалцах утга учиртай үйлсэд хамтрагч болохыг урьсан.
Гомдоллон гоншигнох нь таны амьдрал дахь Бурхан ерөөлтэй таарч байна уу? гэдгийг бодоод үзээрэй. Бидэн рүү гэтэн ирж буй гомдоллосон хандлагыг хэрхэн цааш түлхэх бэ? Талархлаар
Өнгөрсөн, одоо, ирээдүйн зүйлсийн төлөө талархсанаар бидний амьдрал дахь алсын хараа тодорч, Бурхан бидэнд өгсөн ерөөлүүдийг хүлээн зөвшөөрөхөд тусалдаг. Еврей 12-оос бид талархлын талаарх загварын Есүсээс харж болно. Загалмай дээр үхэлтэй нүүр тулсан Есүс тэргүүнээ өргөн баяр хөөртэй нүдээр: бидний ирээдүй, Түүгээр аврагдах хүмүүсийг харж байсан.
Бидний хувьд талархлаа дасгалжуулах энгийн алхам бол өглөө, оройдоо талархаж буй зүйлсийнхээ талаар эргэцүүлэн бодохоос эхэлнэ. Эсвэл дуулал номын эшлэлүүдээс уншиж болно:
Энэ нь ЭЗЭНий бүтээсэн өдөр. Үүнд хөгжилдөн баярлацгаая.. Дуулал 118:24
Гомдлын эсрэг энгийн сүнслэг дасгал бол үргэлж илүү гэсэн сэтгэлгээний оронд сэтгэл хангалуун байж, талархлыг сонго.
Талархах үед Христээс ирэх баяр хөөр биднийг бүрхэж, бидний хандлага Есүстэй улам адил болдог.
Залбирал:Бурхан минь, миний амьдрал дахь өдөр бүрийн жижиг зүйлсээс эхлүүлээд, миний гэр бүл, найз нөхдийн төлөө, мөн хамгийн агуу том бэлэг болох Өөрийн хүүг миний амьдралд ерөөл болгон илгээсний төлөө талархъя. Миний өмнө буй баяр хөөрийг харах нүдийг минь нээж өгөөч. Ариун Сүнс минь, намайг Христ адил бодолтой болгож өгөөч. Есүсийн нэрээр Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Ямар ч нөхцөл байдалд байсан зөв хандлагатай байх гэдэг нь чухам юу гэсэн үг юм бол? Зөв хандлага гэж юу вэ? Энэхүү 7 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Христийн амьдрал болон сургаалаар дамжуулан танд дээрх асуултуудын хариултыг өгөх болно. Өдөр бүрийн үг, залбирал болон Библийн эшлэлээр дамжуулан Христ шиг бодолтой болоход тань туслах болно.
More