ХандлагаЗагвар

Attitude

7-с 3 дахь өдөр

Хэдийгээр Тэр Бурхан байсан ч

Сайн үйлчлэгч байхын тул хүн эхлээд Христийн хайр дотор өөрийгөө даруу байлгах ёстой. —Кесарийн Базилик

Өнөөдрийн эшлэлийг Паул төгс даруу байдлыг илэрхийлсэн хуучны магтуу дуунаас эш татсан. Есүс хэдийгээр Бурхан байсан ч дэлхий дээр хүний дүрээр ирсэн. Тэрээр бидний төлөө загалмай дээр нас барж, бидний төлөөх агуу хайрын улмаас Өөрийгөө тахил болгон өргөсөн. Есүс бидэнд даруу хандлагын хамгийн дээд хязгаарын үлгэрлэн харуулсан. Бид үүнийг хэрхэн хүлээж авах бэ?

Паул зарим тохиолдол өөр өөр шашны суурь үзэл болон нийгэм-эдийн засгийн байр сууриас хамааран Христчидийн дунд харьцуулалтын асуудал гарч байгааг хөндсөн. Өнөөдөр ч гэсэн бидний дунд үүнтэй ижил асуудлууд тулгарсаар байна. Хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулснаар таны хандлага улам сөрөг болж байгааг анзаарсан уу? Хэн нэгэн танд тэднээс бага, эсвэл их мөнгөтэй учраас өөр хандаж байсан уу? Танаас өөр харагдаг, үйлдэг, ярьдаг хүмүүс таныг бухимдуулдаг уу?

Бид бусадтай өөрсдийгөө харьцуулах үед Бурханы нүдэнд хүн бүр үнэ цэнтэй гэсэн үнэнийг амархан гээж орхидог. Бурханы хувьд хүн бүр Түүний дүр төрхөөр бүтээгдсэн, Түүгээр бүрэн хайрлагдсан бөгөөд Есүсийн амины үнэ цэнтэй. Бид бусдыг оюун бодолдоо хайрцаглан харахдаа даруу байдлын үлгэр дуурайлал болсон Есүс шиг үйлдэхийн оронд шаардлагагүй өс хонзон, харилцааны зовуурийг бий болгож байдаг.

Даруу хандлага бүхнийг өөрчилж чадна. Энэ нь Есүс шиг бусдыг харж тэдний үнэ цэнийг өндрөөр үнэлэхэд бидэнд тусалдаг. Бодит байдал дээр даруу байдлын илэрхийлэл нь хамтран ажиллагсадтайгаа нөхөрсөг хошигнол хийх, эргэн тойрныхоо хүмүүстэй нийцтэй байх, хүүхдээсээ уучлалт гуйх, ганцаараа суугаа нэгэнд хань болох гэх мэтээр харагддаг. Тантай үзэл бодол зөрөлдсөн хүмүүсийг ерөөн залбирч, тэдний үзэл бодлыг хүндэтгэхийг хэлнэ. Есүс бидний амьдралыг үнэ цэнтэй хэмээн хардаг шиг бид Есүсийг үлгэрлэн дуурайж эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ цаг хугацаа, нэр хүндийг хүндэтгэн үзэж, анхаарал халамжаар дүүрэн үнэ цэнтэй хэмээн харцгаая.

Залбирал: Бурхан минь, Та Өөрийн дүр төрхөөр хүмүүсийг бүтээсэн. Таны нүдэнд бид маш их үнэ цэнтэй учраас биднийг аврахын тулд Та Өөрийн амийг бидний төлөө өгсөн. Өдөр бүрийн амьдралдаа Таны ер бусын даруу зан чанарыг өөрийн амьдралдаа хэрэгжүүлэхэд минь надад туслаач мөн Таны надад үзүүлсэн хайраар бусдыг хайрлахад чиглүүлж өгөөч. Есүсийн нэрээр Амен.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Attitude

Ямар ч нөхцөл байдалд байсан зөв хандлагатай байх гэдэг нь чухам юу гэсэн үг юм бол? Зөв хандлага гэж юу вэ? Энэхүү 7 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Христийн амьдрал болон сургаалаар дамжуулан танд дээрх асуултуудын хариултыг өгөх болно. Өдөр бүрийн үг, залбирал болон Библийн эшлэлээр дамжуулан Христ шиг бодолтой болоход тань туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.life.church/