Бурханы арга замд дуулгавартай байх ньЗагвар

Би нэн даруй дуулгавартай байдаг.
Иохан Бурханд нэн даруй дуулгавартай байхыг сонгоогүй үед өөрт нь болон бусдад муу үр дагавар ирсэн. Хүчтэй шуурга болж Ионатай хамт байсан далайчдыг асар ихээр айлгасан ба Иона усан онгоцны тавцангаас шидэгдэн, том загас түүнийг залгин, Ниневе хотынхон гэм үйлдсээр байсан учир нь Иона Бурханы мессэжийг тэдэнтэй хуваалцаагүйгээс аж. Гэвч Бурхан уучлалт гуйх, дуулгавартай байх шийдвэр гаргах боломжийг Ионад олгоход нь Иона үүнийг хүлээн авчээ! Тэр Бурханд дуулгавартай байсан ба тэр Бурханы мессэжийг тэдэнтэй хуваалцсан учраас Ниневе хотынхон ерөөгджээ. Тэд сонсон, гэм үйлдэхээ больж, Бурханы уучлалыг гуйв.
Хэн нэгэнд хэл: Нэн даруй дуулгавартай байхыг сонгох үед чамд болон бусдад Бурханы өгдөг ерөөлийг хуваалц.
Энэ төлөвлөгөөний тухай

"Дуулгавартай дагах" гэдэг үгийг сонсоод юу санаанд чинь орж ирдэг вэ? Энэ нь Библи дээрх хүмүүст ямар утга санааг агуулсан бас энэ нь чиний хувьд ямар агуу утга санааг агуулах боломжтойг эндээс олж мэднэ үү! Эцэг эхчүүдэд: Хэрэв та энэ төлөвлөгөөг хүүхэдтэйгээ хамт унших юм бол хүүхэд чинь өдөр бүрийн уншлага ба асуултаар дамжуулан улам илүү гүн ойлголтыг олж авах болно. Энэ төлөвлөгөөнд эшлэл цээжлэлтэд зориулсан хэдэн хэдэн тоглоомууд багтсан болно. Тэднийгээ материал хэрэглэхэд нь та харгалзаж болно.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Миний бизнес Бурханых

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Хүлээлт

Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

ГЭРЛЭЛТ

BibleProject | Topa

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал
