Бурханы арга замд дуулгавартай байх ньЗагвар

Obey God's Way

8-с 8 дахь өдөр

Би өдөр бүр дуулгавартай дагадаг.

Тэгэхээр, хэн ӨДӨР БҮР, дандаа Бурханд дуулгавартай байдаг вэ? Тэд Түүнд ямар их хайртайгаас үл хамааран Библи дээрх хүмүүс ч Бурханд дуулгаваргүй хандсан байдаг. Бид ч бас ийнхүү үйлддэг. Гэвч нэг л хүн Бурханд дандаа, ӨДӨР БҮР дуулгавартай байдаг: Бурханы Хүү, Есүс! Түүнийг өөрийнхөө Эзэн, Удирдагч, хамгийн сайн Найзаа болго. Тэр чамайг уучилдаг, зүрхийг чинь цоо шинэ болгодог, бас өдөр бүр дуулгавартай байх хүчийг чамд өгдөг! Лук 16:10-ийг цээжлэхэд чинь туслах тоглоомыг тогло.

Библийн эшлэл цээжлэх тоглоом

  1. Бүжиглэхүйц гоё дууг тоглуул.
  2. Хөгжмөнд нь Лук 16:10-ийг дуу болгон дуул.
  3. Лук 16:10-т хэлж буй зүйлийг харуулах бүжгийн хөдөлгөөнүүдийг зохио.
  4. Гэр бүлдээ Лук 16:10-ийн дуу ба бүжгийг зааж өг.

Хэн нэгэнд хэл: Өдөр бүр улам илүү дуулгавартай байдаг болохын тулд чи юуг хийж чадах вэ?

Бичээс

Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Obey God's Way

"Дуулгавартай дагах" гэдэг үгийг сонсоод юу санаанд чинь орж ирдэг вэ? Энэ нь Библи дээрх хүмүүст ямар утга санааг агуулсан бас энэ нь чиний хувьд ямар агуу утга санааг агуулах боломжтойг эндээс олж мэднэ үү! Эцэг эхчүүдэд: Хэрэв та энэ төлөвлөгөөг хүүхэдтэйгээ хамт унших юм бол хүүхэд чинь өдөр бүрийн уншлага ба асуултаар дамжуулан улам илүү гүн ойлголтыг олж авах болно. Энэ төлөвлөгөөнд эшлэл цээжлэлтэд зориулсан хэдэн хэдэн тоглоомууд багтсан болно. Тэднийгээ материал хэрэглэхэд нь та харгалзаж болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-ын үйлчлэл болох LifeKids-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.life.church/kids

Холбоотой төлөвлөгөө унших