Бурханы арга замд дуулгавартай байх ньЗагвар
Би эцэг эхийнхээ юу хэлж буйд дуулгавартай байдаг.
Хааны тэдэнд санал болгосон хоолыг яагаад Даниел, Шадрах, Мешах, Абеднего нар идээгүй вэ? Эцэг эх нь тэдэнд Бурханы арга замаар амьдрахыг заасан боловч тэр хаан Бурханыг магтан хүндэлдэг хүн байгаагүй. Хэрэв тэд хааны хоолыг идсэн бол тэд хаанд түүний найз байхыг хүсэж байгаа бас түүний хийсэн буруу сонголтуудыг тэд хүлээн зөвшөөрч байгаа гэж хэлж байгаатай адилхан байх байсан. Тэд эцэг эхээ ахин хэзээ ч харахгүй байсан хэдий ч Даниел, Шадрах, Мешах, Абеднего нар эцэг эхийнхээ хэлсэнд дуулгавартай байхыг сонгожээ. Тэд Бурханых гэдгээ харуулах нь хааны хоол ундыг идэх замаар бусадтай адилхан болохоос хамаагүй чухал байсан.
Хэн нэгэнд хэл: Чи Даниел, Шадрах, Мешах, Абеднегогийн хийсэнтэй адилаар Бурханых болохоо харуулсан зүйлийг хийж чадах уу? Яагаад эсвэл яагаад үгүй гэж?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
"Дуулгавартай дагах" гэдэг үгийг сонсоод юу санаанд чинь орж ирдэг вэ? Энэ нь Библи дээрх хүмүүст ямар утга санааг агуулсан бас энэ нь чиний хувьд ямар агуу утга санааг агуулах боломжтойг эндээс олж мэднэ үү! Эцэг эхчүүдэд: Хэрэв та энэ төлөвлөгөөг хүүхэдтэйгээ хамт унших юм бол хүүхэд чинь өдөр бүрийн уншлага ба асуултаар дамжуулан улам илүү гүн ойлголтыг олж авах болно. Энэ төлөвлөгөөнд эшлэл цээжлэлтэд зориулсан хэдэн хэдэн тоглоомууд багтсан болно. Тэднийгээ материал хэрэглэхэд нь та харгалзаж болно.
More