Бурханы арга замд дуулгавартай байх ньЗагвар

Obey God's Way

8-с 7 дахь өдөр

Би өдөр бүр дуулгавартай байдаг.

Иошуагийн талаар авч үз. Бурхан яагаад Өөрийнхөө хүмүүсийн удирдагч байлгахаар түүнд итгэл хүлээлгэсэн бэ? Олон жилийн туршид удирдагч болох Мосегийн зааварчилгаанд дуулгавартай байснаараа Иошуа хариуцлагатай хүн болохоо харуулжээ. Тэр Бурханы хүчинд итгэсэн бас бусад бүх хүн айсан үед ч хүртэл тэр Бурханыг дагасан. Багахан зүйлд итгэл хүлээлгэж болох хүн болохоо Иошуа харуулсан учраас Бурхан Иошуад агуу зүйлийг даатгасан. Тэр өдөр бүр дуулгавартай байсан учраас гайхалтай арга замаар Иерихог эзлэхэд нь Иошуад Бурхан тусалжээ!

Хэн нэгэнд хэл: Өдөр бүр чи яагаад багахан хариуцлагад итгэмжтэй байдаг вэ? Нэг л өдөр яг ямар агуу хариуцлагыг өөртөө хүлээн авна гэж найдаж байна вэ?

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Obey God's Way

"Дуулгавартай дагах" гэдэг үгийг сонсоод юу санаанд чинь орж ирдэг вэ? Энэ нь Библи дээрх хүмүүст ямар утга санааг агуулсан бас энэ нь чиний хувьд ямар агуу утга санааг агуулах боломжтойг эндээс олж мэднэ үү! Эцэг эхчүүдэд: Хэрэв та энэ төлөвлөгөөг хүүхэдтэйгээ хамт унших юм бол хүүхэд чинь өдөр бүрийн уншлага ба асуултаар дамжуулан улам илүү гүн ойлголтыг олж авах болно. Энэ төлөвлөгөөнд эшлэл цээжлэлтэд зориулсан хэдэн хэдэн тоглоомууд багтсан болно. Тэднийгээ материал хэрэглэхэд нь та харгалзаж болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-ын үйлчлэл болох LifeKids-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.life.church/kids

Холбоотой төлөвлөгөө унших