Бурханы арга замд дуулгавартай байх ньЗагвар

Obey God's Way

8-с 6 дахь өдөр

Би нэн даруй дуулгавартай байдаг.

Нэн даруй дуулгавартай байх талаар ярих үед энэ нь чиний л талаар яриад байгаа юм шиг санагдаж болох ч үнэндээ энэ нь ТЭДНИЙГчухалчилдаг. Эцэг эх эсвэл удирдагч зааварчилгааг өгөх үед энэ бол дуулгавартай байдлаараа ТЭДНИЙГивээхэд үнэхээр тохирсон цаг мөн. Эелдэг байх, туслах, найзлах хэрэгтэй хүнийг Бурхан чамд харуулах үед энэ бол дуулгавартай байх бас ТЭДЭНТЭЙБурханы хайрыг хуваалцах боломж байдаг. Цаг зав, мөнгө, тоглоом эсвэл компьютер тоглоомоо хэн нэгэнд өг гэж Бурхан чамаас хүсэх үед үүнд чи дуулгавартай байх юм бол энэ нь чамд ерөөл болох болно бас үүнээс чухлаар энэ нь ТЭДЭНДерөөл болох болно гэдгийг санаарай! Лук 11:28-ийг цээжлэхэд чинь туслах Библийн эшлэлийн тоглоомыг тогло.

Библийн эшлэлийн тоглоом

  1. Библийн чоно байхаар нэг хүнийг сонго!
  2. Библийн чоно бусад хүмүүсийг хөөж, тэдэнд хүрэхийг хичээх болно.
  3. Библийн чоно хүнд хүрэх бүртээ тэдэнд Лук 11:28-ийг хэлнэ.
  4. Тэдний хүрсэн хүн нь шинэ Библийн чоно болох болно.

Хэн нэгэнд хэл: Нэн даруй дуулгавартай байсан үеэ эргэн сана. Чиний хийсэн зүйлээс болж Бурхан хэнийг ерөөсөн бэ?

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Obey God's Way

"Дуулгавартай дагах" гэдэг үгийг сонсоод юу санаанд чинь орж ирдэг вэ? Энэ нь Библи дээрх хүмүүст ямар утга санааг агуулсан бас энэ нь чиний хувьд ямар агуу утга санааг агуулах боломжтойг эндээс олж мэднэ үү! Эцэг эхчүүдэд: Хэрэв та энэ төлөвлөгөөг хүүхэдтэйгээ хамт унших юм бол хүүхэд чинь өдөр бүрийн уншлага ба асуултаар дамжуулан улам илүү гүн ойлголтыг олж авах болно. Энэ төлөвлөгөөнд эшлэл цээжлэлтэд зориулсан хэдэн хэдэн тоглоомууд багтсан болно. Тэднийгээ материал хэрэглэхэд нь та харгалзаж болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-ын үйлчлэл болох LifeKids-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.life.church/kids