Санхүүгийн замаа олохЗагвар
Боломжтой бүхнийг хий.
Хийх ажил үргэлж байдаг, гэхдээ өөр өөр "хийх ажлууд" гэж байдаг. Гэр бүлийнхээ хэрэгцээг хангах, бидний амьдралд буй хүмүүсийг хайрлах нь бидний ажил юм. Бид мэргэжлийнхээ ажлын хамт бусдад үйлчлэх ажлыг хийх ёстой.
Бурхан биднийг "боломжтой бүхнийг хийх" гэсэн бодол санаатай амьдралаар амьдардаг хүмүүс байлгахаар дууддаг. Есүс биднийг гэм нүглээс биднийг аврахын тулд бас шинэ амьдралыг өгөхийн тулд Есүс боломжтой бүхнийг хийсэн учраас, санхүүгээ хэрхэн ашиглахыг оролцуулан хариуцлагатай байх Түүний үлгэр жишээг бид дагах боломжтой.
"Чамаас дор орох ажил гэж байхгүй" гэдэг нь худал хэлэх, хулгай хийх, залилан мэхлэх, бусдыг хорлох, Есүсээс эсвэл бусад ямар ч гэм нүглээс бусдыг сатааруулах гэх мэтийн ажил хийхийг хэлдэггүй. Энэ нь өртэй байх нь боолчлол учраас санхүүгийнхээ хувьд хариуцлагатай байхад шаардлагатай (нүглээс холуур байх) бүхнийг бид хийх ёстой гэсэн үг юм.
Есүс Мари, Мартагийн гэрт очсон түүхэнд хоёр өөр "ажлууд" гардаг, нэг нь Мартагийн Есүст хоол бэлтгэх ажил байсан. Нөгөө нь Маригийн Есүсийг гэртээ тохь тухтайгаар зочлох ажил байсан. Харамсалтай нь, Мартагийн гал тогоон дахь ажил нь түүнийг Есүст анхаарал хандуулахаас сатааруулж байсан. Мари Есүсийг бусад бүх зүйлээс илүү үнэ цэнтэй болгохын тулд боломжтой бүхнийг хийсэн.
Хэрэв Марта Есүсийн хөлд сууж байсан бол тэд оройн хоол идэхгүй байх байсан. Бидний амьдралд "Марта" үе байдаг бөгөөд энэ үедээ бид ширээн дээр өл хоол залгуулахын тулд түргэвчлэх бас шаргуу ажиллах хэрэгтэй байдаг. Гэвч бидэнд бас "Мари" хэмээх үе байдаг бөгөөд энэ үед бид Бурханы бидэнд ханган өгөх зүйлсийн дотор хэрхэн амрахад суралцах хэрэгтэй байдаг. Үүний түлхүүр нь хэзээ юуг хийхэд Бурханы Сүнсийг сонсох явдал юм. Ингэснээр та амьдралаараа болон санхүүгээрээ: ямар ч "ажлыг" хийлгэхээр Бурхан таныг дуудсан бай хамаагүй Түүнийг сонсон улмаар хамгийн сайнаараа үүнийг үйлдэх, Есүст итгэмжтэй байхад чадах бүхнээ хийх боломжтой болдог.
Бодох зүйл:
1. Амьдралынхаа энэ үед анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй ямар үүрэг танд байна вэ: таны өмнө нь аль хэдийнээ мэддэг тэр ажлийг биелүүлэх үү эсвэл Бурхантай болон хүмүүстэй харилцах харилцаагаа бэхжүүлэх үү?
2. Танд буй өөр өөр "ажлууд"-ыг тэнцвэржүүлэх нь танд хүндрэлтэй байдаг уу? Яагаад эсвэл яагаад үгүй гэж?
3. Та "боломжтой бүхнийг хийх" гэсэн сэтгэлгээнд хэрхэн өөрийгөө дасгалжуулах боломжтой вэ?
Залбир:
Есүс ээ, Та миний хийдэг ажлын дагуу миний үнэ цэнийг хэмждэггүй. Би Таных учраас л үнэ цэнэтэй нэгэн! Танд дуулгавартай байхад болон санхүүгээрээ Таныг магтахад чадах бүхнээ хийхэд надад туслаач.

Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү уншлагын хөтөчийг NewSpring-ын ажилтнууд болон сайн дурынхан таны санхүүгийн аянд туслах зорилгоор бүтээсэн. Өдөр бүр нэг чимээгүй цагийн судлалын материалыг уншиж улмаар хангагдсан Бичээс, асуултууд, залбиралуудыг ашиглан Бурхантай цагийг өнгөрөө. Санхүүгийнхээ хувьд Бурханыг хамгийн түрүүнд тавихад танд тусламж хэрэгтэй байна уу? Үнэ төлбөргүй сарын болон долоо хоног тутмын төсвийн маягтыг татаж авах, номлолуудыг үзэх, улмаар амжилттай түүхүүдээр урам зоригийг олж авахын тулд www.newspring.cc/financialplanning -д зочилно уу
More
We would like to thank NewSpring Church for providing this plan. For more information, please visit: www.newspring.cc