Санхүүгийн замаа олохЗагвар

Finding Your Financial Path

28-с 25 дахь өдөр

Таныг юу үгүйрүүлэх боломжтой вэ?

Марк 4-р бүлэгт, Есүс тариалангаа тарих тариачинд тулгардаг саад бэрхшээлүүдийн талаар ярьсан байдаг. Заримдаа үр соёолж эхлэх бөгөөд эрүүл мэт харагдах боловч үрийн хажуугаар хогийн ургамал ургаж, ургацыг хөнөөдөг.

Тариачны тарьсан үр нь энгийн л үр байв. Энэ нь эрүүл, бат бөх, хүчтэй байсан хэдий ч асуудал үүнийг тойрон гараагүй. Үртэй адил бид бас амьдралыг үр жимсгүй болгодог хогийн ургамалтай таардаг. Үүнд: санаа зоволт, шунал, атаа жөтөө багтдаг. Зарим нь Түүний үгийг сонсож улмаар итгэхийг олон хүн байх боловч ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, элдэв зүйлд шунах хүсэл нь үгийг боомилж, үр жимсгүй болдог хэмээн Есүс хурсан олонд сэрэмжлүүлсэн. (Марк 4:19).

Эдгээр гурван хэсэг нь Бурхантай бидний алхах алхаа болон Түүнд итгэх бидний итгэлд нөлөөлөх үед эдгээр нь Бурханы үгийг боомилж, үүнийг бидний амьдралд үр жимсгүй болгох болно. Санаа зовох, эд баялаг, бусад хүмүүсийн эд зүйлсийн талаархи бодол санаанд автагдах нь амьдралын жинхэнэ утга учрыг алдахад биднийг хүргэдэг. Эд баялаг бол хэрэгцээг хангах, бусдад туслах хэрэгсэл юм. Энэ зорилгын үүднээс бид үүнийг ашиглах үед амьдралдаа гайхамшгуудын арвин ургацыг бид харах болно.

Бодох зүйл:
1. Та санхүүгийн зөвлөгөө авахаар хаашаа явдаг вэ? Таны санхүүгийн шийдвэрүүдэд Библи ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
2. Та өөрийнхөө хийсэн хамгийн муу санхүүгийн шийдвэрийг санаж байна уу? Тэр шийдвэрт юү нөлөө үзүүлсэн бэ?
3. Та санаа зоволт, шунал, атаархал гэх мэт хогийн ургамалаас өөрийгөө хэрхэн хамгаалах боломжтой вэ?

Залбир:
Есүс ээ, санхүүгийн шийдвэртээ санаа зоволт, шунал, атаархалд нөлөө үзүүлэх боломжийг олгосныг минь уучлаарай. Миний амьдралын бүх талууд, түүний дотор миний мөнгөнд минь зориулсан Таны төлөвлөгөө гэж байдаг бөгөөд Таны төлөвлөгөө бол үргэлж хамгийн шилдэг нь байдаг! Өдөр бүр Таныг улам илүүгээр дагахад надад туслаач.

Бичээс

Ѳдѳр 24Ѳдѳр 26

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Your Financial Path

Энэхүү уншлагын хөтөчийг NewSpring-ын ажилтнууд болон сайн дурынхан таны санхүүгийн аянд туслах зорилгоор бүтээсэн. Өдөр бүр нэг чимээгүй цагийн судлалын материалыг уншиж улмаар хангагдсан Бичээс, асуултууд, залбиралуудыг ашиглан Бурхантай цагийг өнгөрөө. Санхүүгийнхээ хувьд Бурханыг хамгийн түрүүнд тавихад танд тусламж хэрэгтэй байна уу? Үнэ төлбөргүй сарын болон долоо хоног тутмын төсвийн маягтыг татаж авах, номлолуудыг үзэх, улмаар амжилттай түүхүүдээр урам зоригийг олж авахын тулд www.newspring.cc/financialplanning -д зочилно уу

More

We would like to thank NewSpring Church for providing this plan. For more information, please visit: www.newspring.cc