Санхүүгийн замаа олохЗагвар

Өгөх нь авахаас илүү сайхан байдаг.
Танд хэн нэгэнд өгөх гэж тэсэн ядан хүлээхүйц төгс бэлэг олох тохиолдол гарч байсан уу? Магадгүй энэ нь таны халаасанд цоорхой гаргахуйцаар шатаж байгаа мэт мэдрэмж төрүүлэхүйц сүйн бөгж байсан байж болох юм. Магадгүй Христийн Мэндэлсний Баярын өглөө модны дор байхыг нь олохыг хүлээж чадахааргүй хүүхэддээ авсан тоглоом байж болох юм.
Тэр төгс бэлэг юу ч байсан хамаагүй, та тэр бэлгийг хүлээн авагчид хайртай бас тэр бэлэг хүлээн авч буй хүнийг баярлуулах болно гэдгийг мэдсэн учраас та маш ихээр баярласан байсан.
Бидний хайртай хүмүүстээ бэлэг өгөх дуртай шалтгаанууд нь Бурханд өгдөг шалтгаантай адил юм. 2 Коринт 9:7-р эшлэлд "Хүн бүр дурамжханаар бус, албадлагаар бус зүрхэндээ байгаачлан өгөгтүн. Учир нь уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг." гэсэн байдаг.
Хэрэв та баяр хөөртэйгөөр өгдөг байхыг хүсч байвал, Есүсийг таньж мэд. Бид Түүнийг таньж мэдсэнээр Түүнийг хайрлах хайр маань өсөх болно. Дурамжхан байдлаа өгөх эсвэл өөрсдийгөө өгөх ёстой гэж бодохын оронд Бурханыг юу аз жаргалтай болгодог талаар бид бодож эхэлдэг. Түүний сэтгэл догдлом хариултыг дүрслэн харах үедээ бид бэлэг өгөхдөө баярлаж эхэлдэг.
Бодох зүйл:
1. Хамгийн сүүлд хэн нэгэнд бэлэг өгөхдөө хэзээ та баярлан догдолж байсан бэ? Та энэ үед юуг хамгийн ихээр тэсэн ядан хүлээж байсан бэ?
2. Та авахаас илүү өгөх нь дээр гэж боддог уу? Яагаад эсвэл яагаад үгүй гэж?
3. Бусдад өгөх тал дээр Бурханы таныг хийгээсэн гэж хүсч буй дараагийн алхам нь юу вэ?
Залбир:
Есүс, Та надад эцсийн бэлэг болох - авралын бэлгийг өгсөн! Тэрхүү бэлгийн төлөөх талархал нь миний амьдралын бүх салбарт бялхдаг байх болтугай.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэхүү уншлагын хөтөчийг NewSpring-ын ажилтнууд болон сайн дурынхан таны санхүүгийн аянд туслах зорилгоор бүтээсэн. Өдөр бүр нэг чимээгүй цагийн судлалын материалыг уншиж улмаар хангагдсан Бичээс, асуултууд, залбиралуудыг ашиглан Бурхантай цагийг өнгөрөө. Санхүүгийнхээ хувьд Бурханыг хамгийн түрүүнд тавихад танд тусламж хэрэгтэй байна уу? Үнэ төлбөргүй сарын болон долоо хоног тутмын төсвийн маягтыг татаж авах, номлолуудыг үзэх, улмаар амжилттай түүхүүдээр урам зоригийг олж авахын тулд www.newspring.cc/financialplanning -д зочилно уу
More
We would like to thank NewSpring Church for providing this plan. For more information, please visit: www.newspring.cc