Санхүүгийн замаа олохЗагвар

Finding Your Financial Path

28-с 22 дахь өдөр

Бага зүйлс хамаагүй үр нөлөөтэй байдаг.

Илүү их мөнгөтэй байх нь аз жаргалтай амьдралын хариулт биш юм. Хэрэв та илүү дээр ажилтай байсан бол эсвэл хамаагүй зузаан түрийвчтэй байсан бол магадгүй мөнгө бүгдийг шийдчих мэт, амьдрал дээр болчих мэт санагдаж болох юм. Гэсэн хэдий ч, бидний банкны дансны хэмжээнээс баяр баясгалан олдохгүй, харин бидний зүрхний хэмжээнээс л баяр баясгалан олддог.

Дуулал 37-р бүлэгт, Буруут хүн зээлээд буцааж эс өгнө, Зөвт хүн харин өгөөмрөөр өгдөг гэж хэлсэн байдаг.

Эрх чөлөөт амьдралын хамгийн гол түлхүүр бол бүх зүйл миний төлөө биш юм гэдгийг ойлгох юм. Бурхан бол хангах хүч чадалтай цорын ганц Нэгэн бөгөөд та илүү том эсвэл илүү сайн зүйлийг олж аваагүйн төлөөх хариуцлагыг хүлээдэггүй боловч аль хэдийн өгөгдсөн зүйлсийг хэр сайн удирдаж байна вэ гэдгийнхээ төлөөх хариуцлагыг хүлээдэг. Санхүүгийнхээ хувьд Бурханыг дагах хамгийн шилдэг арга зам бол Түүний үлгэр жишээг дагаж, өгөөмөр амьдралаар амьдарч эхлэх явдал юм.

Бодох зүйл:
1. Өөрийнхөө банкны чекийн дансаа шалгана уу. Та цаг хугацаа болон мөнгөө ихэнхдээ юунд зарцуулдаг вэ? Таны зарцуулах зуршил хамгийн ихээр дуртай тань юу гэж өгүүлнэ вэ?
2. Дуулал 37-р бүлэгт зөвт шударга хүн бас өгөөмөр сэтгэл байдаг гэж хэлсэн. Зөвт шударга гэж тодорхойлогдох хэнийг та мэдэх вэ? Тэр хүний ​​талаар та юуг хүндэтгэн биширдэг вэ?
3. Есүс дамжуулан, бид бүгд зөвт шударга амьдрах чадвартай байдаг. Өнөөдөр илүү өгөөмөр байхын тулд та ямар алхам хийх боломтой вэ?

Залбир:
Есүс ээ, надад байгаа бүх юмс, түүний дотор эд баялаг минь ч хүртэл Таниас өгөгдсөн бэлэг юм. Үүнийг зөв зохистой ашиглахад надад туслаач, ингэснээр би амьдралынхаа бүхий л хэсэгт Таныг хүндлэх болно.
Ѳдѳр 21Ѳдѳр 23

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Your Financial Path

Энэхүү уншлагын хөтөчийг NewSpring-ын ажилтнууд болон сайн дурынхан таны санхүүгийн аянд туслах зорилгоор бүтээсэн. Өдөр бүр нэг чимээгүй цагийн судлалын материалыг уншиж улмаар хангагдсан Бичээс, асуултууд, залбиралуудыг ашиглан Бурхантай цагийг өнгөрөө. Санхүүгийнхээ хувьд Бурханыг хамгийн түрүүнд тавихад танд тусламж хэрэгтэй байна уу? Үнэ төлбөргүй сарын болон долоо хоног тутмын төсвийн маягтыг татаж авах, номлолуудыг үзэх, улмаар амжилттай түүхүүдээр урам зоригийг олж авахын тулд www.newspring.cc/financialplanning -д зочилно уу

More

We would like to thank NewSpring Church for providing this plan. For more information, please visit: www.newspring.cc