Санхүүгийн замаа олохЗагвар

Итгэмжит байдал нь хариуцлагатай байдалд хүргэдэг.
Санхүүгийн сайн төлөвлөгч нь үйлчлүүлэгчдээсээ авсан мөнгөө өөртөө хураадаггүй. Тэрбээр үүнийгээ ухаалгаар хөрөнгө оруулахад ашигласны үндсэн дээр үйлчлүүлэгчдээ байснаас нь илүү ихээр бэлэглэж чаддаг. Үүнтэй адилаар бид Бурханы өгсөн зүйлсээр хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээдэг.
Есүс дэлхийг орхин явах үедээ Тэрээр бидэнд нөөц баялагийнхаа нэг хэсгийг хариуцуулсан. Есүс эргэж ирэх бөгөөд Матай 24-р бүлэгт Есүс эргэж ирэхдээ гэр бүлээ зарц нартаа хариуцуулан үлдээсэн эзэнтэй адил эргэж ирэх болно гэж харьцуулсан байдаг. Түүхэнд гардаг нэгэн эзэний адил Есүс бидэнд өгөгдсөн зүйлдээ хэр хариуцлагатай байсныг маань тооцох болно. Мөнгө зарцуулахдаа Бурханд итгэмжтэй байсан хүмүүст илүү ихээр нэмж өгөгдөх бөгөөд, Түүнд итгэмжгүй байсан хүмүүст бага өгөгдөх болно. Бурхан Өөрийнхөө дуртай хүмүүсийг сонгохгүй. Түүний эд баялагийг Есүсийг эргэн ирэхээс өмнө хамгийн их нөлөөтэйгээр зарцуулахыг Тэрээр хүсдэг.
Санхүүгийн төлөвлөгч үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг халааслах юм бол тэрээр урт хугацаанд амжилттай бизнесийг эрхэлж чадахгүй. Бидний хувьд ч мөн үүнтэй адил. Бурхан өөрсдөөсөө илүүгээр зөвхөн Өөрийнх нь хаант улсад зориулж ашигладаг хүмүүст илүү их баялгийг өгөх хандлагатай байдаг. Бид бага зүйлсэд итгэмжтэй байх юм бол, энэ нь бид маш их зүйлсэд итгэмжтэй байж чадахыг харуулж байдаг.
Бодох зүйл:
1. Хэрэв та өөрийнхөө санхүүгийн зөвлөгч байсан бол өөрийгөө халах уу? Яагаад эсвэл яагаад үгүй гэж?
2. Танд өгөгдсөн зүйлдээ та хэр зэрэг итгэмжтэй байсан бэ?
3. Илүү их зүйлд итгэмжтэй байхад бэлтгэлтэй байхын тулд бага зэрэг зүйлдээ итгэмжтэй байж чадах гурван арга зам юу вэ?
Залбир:
Есүс ээ, эд баялагаа надад итгэж үлдээсэнд тань баярлалаа. Танд улам илүү их алдрыг авч ирэхийн тулд намайг хөрөнгө оруулалт хийхийг хүсч байгаа зүйлсээ надад харуулаач.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэхүү уншлагын хөтөчийг NewSpring-ын ажилтнууд болон сайн дурынхан таны санхүүгийн аянд туслах зорилгоор бүтээсэн. Өдөр бүр нэг чимээгүй цагийн судлалын материалыг уншиж улмаар хангагдсан Бичээс, асуултууд, залбиралуудыг ашиглан Бурхантай цагийг өнгөрөө. Санхүүгийнхээ хувьд Бурханыг хамгийн түрүүнд тавихад танд тусламж хэрэгтэй байна уу? Үнэ төлбөргүй сарын болон долоо хоног тутмын төсвийн маягтыг татаж авах, номлолуудыг үзэх, улмаар амжилттай түүхүүдээр урам зоригийг олж авахын тулд www.newspring.cc/financialplanning -д зочилно уу
More
We would like to thank NewSpring Church for providing this plan. For more information, please visit: www.newspring.cc