Санхүүгийн замаа олохЗагвар
Хамгийн шилдэгээ өг.
Есүсийн шавь нарын нэг Марк, үнэтэй сүрчиг бүхий савыг хагалж, Есүсийн хөл дээр цутгасан нэгэн эмэгтэйн тухай түүхийг ярьсан. Энэ бол ердөө л ямар нэгэн дэлгүүрт зарагддаг тансаг үнэртэн биш байсан юм. Энэ нь жилийн цалингаас ч илүү үнэтэй үнэртэн байсан!
Түүний хэмжээнээсээ хэтэрсэн байдлаар өгсөн бэлгийг Есүс хараад "сайн зүйл" гэж хэлсэн байдаг. Гэсэн хэдий ч тэр өрөөнд байсан бусад хүмүүс тэр эмэгтэйн үйлдлийг сайн зүйл байсан гэж үзээгүй. Зэвүүцсэндээ тэд, энэ үнэртнийг зарж, ядууст өгч болох байсан шүү дээ гэж түүнийг зэмлэжээ.
Бид Бурхан амласандаа хүрдэг Нэгэн гэдэгт итгэн, Түүнд өөрийнхөө хамгийн шилдэгийг зориулах үед, хүмүүс биднийг солиотой гэж бодох болно. Бид хичээн чармайн байж хадгалаад, тэр мөнгөө бусдад өгөх үед хүмүүс биднийг солиотой гэж бодох болно. Бидний өөрсдөөсөө асуух ёстой асуулт гэвэл аль дуу хоолойг бид сонсох хэрэгтэй вэ гэдэг асуулт мөн. Бид магадгүй бага зэрэг солиотой мэт бусдад сэтгэгдэл төрүүлэхүйц үед ч хүртэл Библи дээрх тушаалыг болон Ариун сүнсний хэлж буйг сонсох уу?
Маркийн түүхэн дэх эмэгтэйн адил, бид ихээр өгөхөөс айж болохгүй, учир нь Есүс бидэнд бялхам дүүрнээр өгдөг. Есүс бидний гэм нүглийн төлөө загалмай дээр нас барснаараа Тэрээр бидний хүссэн эсвэл төсөөлснөөс илүүгээр биднийг ивээсэн билээ. Яагаад бид буцааж өгөөмрөөр өгөхдөө эрх чөлөөг мэдрэхгүй гэж?
Бодох зүйл:
1. Та хэзээ нэгэн цагт бялхам дүүрэн бэлэг хүлээн авч байсан уу? Ийм өгөөмөр байдалд та хэрхэн эргүүлэн хандсан бэ?
2. Марк 14-р бүлэг дээрх эмэгтэй нь талархал хэрхэн өгөөмрөөр хандахад хүргэдэг гайхалтай үлгэр жишээ юм. Та өнөөдөр ямар зүйлд талархаж байна вэ?
3. Өнөөдөр та хэн нэгэнд хэрхэн өгөөмрөөр өгөх боломжтой вэ?
Залбир:
Есүс ээ, Та надад хамгийн тансаг бэлгийг аль хэдийнээ өгсөн. Таны загалмай дээрх үхэл нь миний хэзээ ч төлж чадахгүй байсан өрийг төлсөн. Надад өгөөмөр өгсөнд тань баярлалаа, бусдад өгөөмөр өгөхөд минь надад туслаач.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү уншлагын хөтөчийг NewSpring-ын ажилтнууд болон сайн дурынхан таны санхүүгийн аянд туслах зорилгоор бүтээсэн. Өдөр бүр нэг чимээгүй цагийн судлалын материалыг уншиж улмаар хангагдсан Бичээс, асуултууд, залбиралуудыг ашиглан Бурхантай цагийг өнгөрөө. Санхүүгийнхээ хувьд Бурханыг хамгийн түрүүнд тавихад танд тусламж хэрэгтэй байна уу? Үнэ төлбөргүй сарын болон долоо хоног тутмын төсвийн маягтыг татаж авах, номлолуудыг үзэх, улмаар амжилттай түүхүүдээр урам зоригийг олж авахын тулд www.newspring.cc/financialplanning -д зочилно уу
More
We would like to thank NewSpring Church for providing this plan. For more information, please visit: www.newspring.cc