YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 24 OF 365

ГАШУУН СЭТГЭЛ

Рожер Д.Лайп

Зүрх минь гашуудан
Дотроо би цоо хатгагдах үедээ
Би тэнэг, ухвар мөчид байж
Таны өмнө би адгуус адил байжээ.
– Дуулал 73:21-22


Зүрх сэтгэлд нь байгаа гашуун байдал өөрийг нь хүн бус, адгуус мэт болгож байна гэж
дуулаач энд өгүүлсэн байна. Тэмцээнд өрсөлдөж байгаа хүмүүс гэмтэл авах, эсвэл өвдөх
үед сэтгэлийн хямралд орж, ганцаардан, сэтгэл хөдлөлийн хувьд маш тогтворгүй байдалд
ордог. Сэтгэл хөдлөлийн шуурганд дайрагдсан хүн ямар ч бодлогогүй үйлдэл хийж, бодлын
мананд төөрдөг. Зүрх сэтгэлийн шаналан ялагдалтай холилдох үедээ өвчин, шаналалаа
ухвар мөчид аргаар эмчлэх гэж оролдох нь бий. Ухаалаг дасгалжуулалт багийг шаналгаат
үр дагавраас сэргийлж, асуудлыг даамжрах байдлаас хамгаалдаг.
Эрүүл ухаанаа алдах, үл тоомсорлогч зан байдал гаргахгүй байх гол учиг нь зүрх
сэтгэлээ хамгаалахад оршино. Хожигдох, шаналгаатай санагдах, ганцаардах үед ч зүрх
сэтгэлээ гашуун болохоос сэргийлэх боломжтой. Бид Христтэй харилцах харилцаагаар
дамжуулан зүрх сэтгэл минь гашуудах байдлаас зайлсхийж чадна. Бид Библи унших
үедээ аливаа зүйлсийг Бурханы өнцгөөс хардаг. Залбирах үед бид зүрх сэтгэлээ Түүнд
уудалдаг. Бид найз нөхөд болон багийнхаа гишүүдтэй уулзах үед ариун хүмүүсийн дунд
байгаа Бурханы оршихуйг мэдэрдэг.
Өнөөдөр Бурханд хандан залбирахдаа зүрх сэтгэл нь гашуудсанаас болж гэмтсэн
тамирчдынхаа төлөө, мөн тэд буцан эрүүл саруул болохын төлөө залбирцгаая. Ялагдал,
уналтанд орох үед зүрх сэтгэлийг минь гашуудахаас хамгаалж өгөөч хэмээн Бурханаас
гуйцгаая. Бүх зүйлийн төлөө бид Бурханд талархах хэрэгтэй. Учир нь дасгалжуулагч
болсныхоо хувьд бид амьдралуудыг барьж байгуулах боломжуудыг гартаа атгаж байгаа
хүмүүс юм.


1.Ялагдал, шаналал, гэмтлээс үүдсэн ганцаардлаас болж төрсөн уй гашуу зүрх сэтгэл
гашуудахад хүргэдэг үү?
2.Ийм зүйл танд хэзээ, хаана тохиолдож байсан бэ?
3.Зүрх сэтгэлдээ гашуудсанаас болж та бодлогогүй хандлага, үйлдэл гаргаж байсан уу?
4.Та ямар хандлага, үйлдэл гаргаж байсан бэ?
5.Нэмэлтээр унших: Дуулал 73:21-28; Еврей 12:4-17


Аав минь, хүнд хэцүү өдрүүд тохиолдох үед, алдаа гаргах, ялагдал хүлээх үед зүрх
сэтгэлийг минь гашуудах байдлаас, намайг ухвар мөчид хандлага гаргахаас хамгаалж
өгнө үү. Амен

Day 23Day 25

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More