YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 23 OF 365

ТОГЛОЛТЫН ҮЕД Ч, МӨН БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТЫН ҮЕД Ч
БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ НЬ

Лин Эвин

Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай.
Уужим сэтгэлээр, сургаалаар сэнхрүүл зэмлэ, урамшуул.
– 2 Тимот 4:2


Дасгалжуулагчийн ажил тэмцээн дуусангуут дуусдаггүй. Тоглолтгүй үеэр тамирчдаа
сонгон шалгаруулах, өмнөх тоглолтуудын бичлэг үзэх, дараа жилийн төлөвлөгөөгөө
боловсруулах гээд ажил мундахгүй. Бид тамирчдынхаа өмнө тавих зорилгууд, тавигдах
шаардлагуудыг боловсруулж, дараагийн тэмцээнд бэлтгэх бэлтгэлдээ ордог.
Арван хуулийг Мөсе хүлээн авахын өмнө Бурхан түүнд хандан “Урьдын адил хоёр
чулуун хавтанг өөртөө бэлтгэ. Өглөө Синаи ууланд гарч ирж, уулын оройд Миний өмнө
зогс” гэж хэлсэн (Гэтлэл 34:1). Хуучин Гэрээнд Бурхан өргөл бэлтгэх, дайн тулаанд бэлтгэх,
хоол хүнс бэлтгэх, сүм барихад бэлтгэх гэх мэт олон удирдамжийг өгсөн байдаг.
Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагадаг хүмүүст Бурхан юу бэлтгэсэн тухай Библид
бий. “Тиймээс Бурхан тэдний Бурхан гэж нэрлэгдэхдээ ичээгүй юм. Учир нь Тэр тэдэнд
хот бэлджээ” гэж Еврей 11:16-д хэлсэн байна.
Бид ямар үр дүн гарахыг мэдэхгүй хэрнээ тэмцээнд бэлтгэдэг шиг амьдрал биднээс
юу шаардаж болохыг ямагт мэдэх боломжгүй юм. 2001 оны 9-р сарын 11-нд Америкийн
нислэгийн компаний 93-р нислэгийг үйлдсэн онгоц Пенсилваны талбайд сүйрсэн. Тод
Бимерийн удирдлага дор таван эрчүүд алан хядагчдын эсрэг тэмцсэн билээ. Капитол
Хиллийн ажилтан Жеймс Смит коллежид хамт сурч байсан ангийн андынхаа талаар “Тэр
бол жинхэнэ тамирчин байсан. Тэр үүрэг даалгавраа ямагт хийчихсэн байдаг тул бид
эргэлздэггүй байсан” гэж дурсан ярьсан юм.
Дэлхий дээрх амьдралын хамгийн сүүлийн мөч ирэхэд биднийг цаашид хүлээж байгаа
зүйлд бид бэлтгэгдэх хэрэгтэй. Мөсе шиг, уулын орой дээр Бурханы өмнө зогсоход
бэлтгэцгээе. Бүгдээрээ бэлэн байцгаая!


1.Та тамирчдадаа хамгийн сайн Христэч нөлөөг үзүүлэх тэр хүн нь мөн үү?
2.Та хамгийн сайн аав, ээж, эсвэл хань, эсвэл найз байхад бэлтгэгдсэн үү?
3.Та хожмын нэгэн өдөр уулын оройд Бурхантай уулзахаар бэлтгэгдсэн үү?
4.Нэмэлтээр унших: Иохан 14:1-3; 1 Коринт 2:9; Ефес 6:13-17; 2 Тимот 2:19-21


Эзэн минь, намайг дасгалжуулагч болгож, өөрийн хүмүүсийн дунд үлгэр дуурайл болгон
тавьсанд баярлалаа. Би энэхүү үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлан, цаг үргэлж
тамирчид маань намайг харж байгаа гэдгийг анхаарч амьдрахад туслаарай. Өнө
мөнхөд надад орон гэр бэлтгэсэнд баярлалаа. Амен.

Day 22Day 24

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More