YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 22 OF 365

БУРХАНЫГ ДУУРАЙГЧ БАЙХ НЬ

Сю Келли

Бурханыг дуурайгчид бай.
– Ефес 5:1б


Сагсан бөмбөгийн нэг цуврал тоглолтонд надад өөрийн шүтэн биширдэг, миний баатар
болох хоёр удаагийн Олимпийн шагнал хүртсэн багийн ахлагч, Найсмитийн шагналын
эзэн, олон улс орноор аялсан хамгийн анхны эмэгтэй Линет Вүүдердтэй тоглох гайхалтай
завшаан олдсон юм. Түүнтэй бэлтгэлд гарсан эхний өдрөө би түүний хийж байгаа бүхнийг
дуурайх гэж оролдож байлаа. Бэлтгэлийн дараа би түүнтэй хамт үлдэхэд тэр цагираганд
үсэрч хүрэх дасгалыг 10 удаа хийсэн бөгөөд чөлөөт шидэлтийн шугамнаас арав дараалж
оруулсан бол би самбарт үсэрч хүрэх дасгалыг 10 удаа хийсэн бөгөөд чөлөөт шидэлтийн
шугамнаас 5 удаа оруулсан. (Энэ нь эхлэл байв!) Линеттэй адил болохыг тулд би үсээ хүртэл
буржийлгасан гээч.
Би коллежид сурдаг байхдаа итгэлийн хувьд дөнгөж өсөж явсан бөгөөд FCA хөдөлгөөнд
хамрагддаг байхдаа Бичээсээс ихийг сурч байв. Нэг өдөр бид Ефес 5:1-2-г үзсэн юм. Би
Бурханыг хэрхэн дуурайх вэ? Библи судлалын бүлгийн удирдагч маань Библид аливаа
зүйлийг хэрхэн хийх талаар хэлэхгүйгээр шууд “Бурханыг дуурай” гэх мэт байдлаар
тушаадаггүй гэж хэлсэн юм. Ефес 4-т бид Бурханыг хэрхэн дуурайх талаар зарим
удирдамжууд бий. Хамгийн эхний, нэн тэргүүний хийх зүйл бол Христийг зүрх сэтгэлдээ
урих, мөн Ариун Сүнсэнд чамайг өөрчилж, Бурханы хүссэн хүн болгох боломжийг өгөх
явдал юм. Бид өөрсдийгөө илүү дээр болгож харуулахын тулд, эсвэл хүссэн зүйлээ өөрийн
болгохын тулд хэдийгээр үнэн биднийг чөлөөлдөг ч, худлаа ярьж байсан үе олон бий.
Бусдыг гомдоох биш, харин босгон байгуулах үгсийг л ярьж бай. Энэ зөвлөмж нь хараал,
хов жив, хогийн яриа ярьж болохгүй гэсэн санааг агуулж байна. Бусдыг гомдоох үгнээс
илүү элэгсэг үгс гайхалтай үр нөлөөтэй. Эцэст нь хэлэхэд, Бурхан таныг уучилсан учир
элэгсэг, өрөвч зөөлөн бай. Энэ бол хамгийн эцсийн мөн хамгийн чухал тушаал билээ.


1.Би өнөөдөр амьдралаа Христэд өргөсөн билүү?
2.Өнөөдөр би үнэнийг, зөвхөн үнэнийг ярьсан уу?
3.Өнөөдөр би хэнд элэгсэг дулаан үг хэлэх хэрэгтэй вэ?
4.Бурхан миний төлөө цорын ганц Хүүгээ загалмай дээр үхүүлэхээр илгээснээрээ
сайхан сэтгэлээ харуулсан бөгөөд энэ сэтгэлд нь талархсан би хэнд сайхан сэтгэлээр
хандах хэрэгтэй вэ?
5.Нэмэлтээр унших: Ефес 4:22-32


Эзэн минь, бэлтгэлийн зааланд мөн тоглолтын талбайд Таныг төлөөлөхөд минь
туслаач. Өнөөдөр намайг Таныг даган дуурайгч болгож өгөөч. Амен.

Day 21Day 23

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More