YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 19 OF 365

МУУ ҮР ҮҮ ЭСВЭЛ ГЯЛАЛЗАХ ОД УУ?

Ричард Вит

Юуг ч аминч санаархал эсвэл ихэрхэг
зангаар бүү хий. Харин даруугаар бие
биеэ өөрөөсөө дээр гэж үзэж, хүн бүр
өөрийн ашиг сонирхлыг бус, харин
бусдын ашиг сонирхлыг хар. Өөр
хоорондоо Христ Есүст байсан шиг тийм
бодолтой бай.
Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч,
Бурхантай тэгш байх гэсэнгүй,
Харин Өөрийгөө юу ч үгүй болгон
Боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ.
Хүн төрхийг олсон Тэрээр
Өөрийгөө дорд болгож,
Үхэлд, загалмайн үхэлд хүртэл
дуулгавартай байв. -Филиппой 2:3-8


Бахархал бол аварга болсон тамирчин бүрд байдаг сэтгэлгээ. Өөрөөрөө бахархах, хүрсэн
амжилт, баг хамт олон, сургуулиараа бахархах бахархал гэж бий. Гэвч бахархлын нөгөө
нэг зэрвэс тал бол аварга болсон багийг юу ч биш болгож чадах бардам зан, хувийн ашиг
сонирхол юм. Тэгэхлээр дасгалжуулагч өөрийн багийг энэхүү бардамналын сөрөг тал руу
унагахгүйн тулд юу хийх вэ? Дөлгөөн зан.
Уэбстерийн толь бичигт дөлгөөн занг өөрийгөө нягтлан шалгах даруу байдал гэж
тодорхойлсон байдаг. Христэд итгэгч хүний хувьд энэхүү тодорхойлолт нь илүү энгийн
бөгөөд Христтэй адил байх гэсэн утгатай. Есүст бардамнаж сайрхаж болох бүх шалтгаан
байсан билээ. Тэрээр Бурханы Хүү байв. Гэхдээ Есүс Өөрийгөө даруу болгон, “боол зарц”
болгосон. Есүс бол Христэд итгэгчдийн хувьд даган дуурайх үлгэр дууриалал бөгөөд
ялангуяа даруу дөлгөөн байх тал дээр гайхалтай загварыг харуулсан. Тэр зодуулж,
шоолуулсны эцэст аймшигт үхлээр үхсэн.
Спортын ертөнцөд байгаа хүнд даруу төлөв байдал ямар байдлаар тустай вэ? Энэ
нь хүчтэй ёс зүйг хөгжүүлж, хэн нэгнийг бусдыг дасгалжуулах чадалтай болгохын
зэрэгцээ тухайн хүний эргэн тойронд хүмүүс байх дуртай тийм хүн болгож чадна. Даруу
дөлгөөн байдлаар дамжуулан тамирчин хүн өөрийг нь сүйрэл рүү хөтлөх бардамналын
занганд орохгүй байж чадна. Ийм хүнийг дасгалжуулагч болон багийнхан нь хүлээн
зөвшөөрөхийн зэрэгцээ үзүүлэх нөлөө нь эерэг гэдгийг хүмүүс олж хардаг.


1.Дасгалжуулагч хүн тамирчдадаа даруу дөлгөөн байдлыг хэрхэн зааж болох вэ?
2.Хувь хүн бүрийн гүйцэтгэлээр бахархах нь багийн спортод үр нөлөөтэй байх
боломжтой юу?
3.Нэмэлтээр унших: 2 Хаад 19:22; Иов 20:6; Сургаалт үгс 11:2


Тэнгэрлэг Аав минь, миний бардамнал нь Таны мэргэн ухаанд саад болохоос хамгаалж
намайгдаруудөлгөөнболгооч.Тэгснээрбихичээнгүйлэнажиллах,бусдыгсайн
дасгалжуулах, бусдад таатай байхад нь туслах болно. Амьдрал минь Есүстай адил
болоход туслаач. Амен.


*Энэхүү чимээгүй цагийн материалыг Хайландын Нэгдсэн Методист Чуулганы пастор
Жим Вөүфорд бэлтгэв.

Day 18Day 20

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More