FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
БУСДЫН ХЭРЭГЦЭЭ ХАНГАГДАХ ХҮРТЭЛ
ТЭВЧЭЭРТЭЙ БАЙХ НЬ
Ол Шиербам
Гэтэл биднийг нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө үхсэнээр биднийг хайрлах
хайраа Бурхан харуулсан билээ.
- Ром 5:8
Бид робот биш, хүнийг дасгалжуулдаг. Тамирчин бүрд хангагдах хэрэгтэй хэрэгцээнүүд,
эдгэрэх хэрэгтэй шарх гэж бий. Бид тамирчдад бидний төлөө зүтгэж байгаа зүгээр л нэг
тоглогчид гэж хандахын оронд тэдэнд санаа тавьж байгаа гэдгээ мэдүүлэх үед тэд эерэгээр
ханддаг.
Ахлах дасгалжуулагчдын хувьд заримдаа тамирчдад ойртоход хэцүү байдаг. Бид
олон нөхцөлд “ширүүн” байх ёстой байдаг бөгөөд хэдийгээр бид сонголтондоо итгэлтэй
байж, хамгийн зөв шийдвэр гаргасан гэдэгтээ баттай байсан ч гаргасан шийдвэрт маань
тамирчин бүр дуртай байдаггүй. Ийм маягийн дарамтыг зөөлрүүлэх нэг арга бол туслах
дасгалжуулагчидтайгаа хамтрах байдаг. Тамирчид ахлах дасгалжуулагчид хандмааргүй
үедээ очиж болох өөр хүн байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Тамирчдын гүйцэтгэл ямар
байгаагаас үл хамааран тэднийг анхаарч халамжлах нь дасгалжуулагчийн ажил юм.
БиднийТүүнтэйхарилцаххарилцаагаардамжууланэнэхүүаргазамыгБурхан
харуулсан. Бурханы нигүүлсэл нь бидний нүгэлт байдлыг халхалдаг бөгөөд бид үүнийг
хүртэх зохисгүй ч Тэр Хүүгээрээ мөн Хүүгийнхээ ажлаар дамжуулан нигүүлслээ бидэнд
өгсөн юм. Би бол Бурханы нигүүлслээр би болсон бөгөөд Түүнээс ангид хийсэн ямар нэг
зүйлээс болсон юм биш ээ. Бид гэмт мөн чанартайгаа уялдуулан Бурханы сайн сайхан
чанарын талаар бодох үед гайхшрал бидэнд төрнө. Бурхан бидэнд яагаад ийм сайн юм бэ?
Бид төрөлхийн хайр татам учраас бус, Тэр хайрын Бурхан учраас бидэнд сайнаар ханддаг
юм. Тиймээс биднийг нүгэл, алдаанаас минь болж орхихгүй гэдэгт бат итгэлтэй байж
болно.
Үр дүнд нь бид өөрсдийн хэм хэмжээнд хүрдэггүй хүмүүсийг ч хайрлаж амьдраасай
гэж Бурхан хүсдэг. Тамирчид талбай дээр алдах үед бид тэдэнд хайраар хандах боломж
гарч байна гэсэн үг. Алдах үед сайшаалын үг сонсоно гэдэг агуу ивээл бөгөөд бурууг
засаж залруулах үед ч хэрэв хайр байвал урмын үгийг хэлж чадах л болно. Тамирчдадаа
хүн гэдэг үүднээс хандан Христийн хэв маягаар амьдардаггүй тэр хүмүүст Бурханы
хайрыг харуулахыг Тэр биднээс хүсдэг юм. Тамирчид талбай дээр алдаа гаргахад тэдэнд
Түүний хайрыг харуулах том боломж бидэнд олддог. Бүтэлгүйтэх үедээ магтаал сонсох нь
гайхалтай ивээл бөгөөд хайр нь буруугаа засах урмын үг болж өгдөг. Бид тамирчдаа хүн
гэдэг үүднээс нь урамшуулсанаар Христийн хайрыг харуулж байдаг.
Өнгөрсөнд болсон том алдааныхаа талаар бодоод Бурханы уучлал болон тэвчээртэй
байдалд нь талархаарай.
1.Өөрийн хариуцдаг хүмүүсд тэвчээртэй байдлаа хэрхэн харуулах уу?
2.Бусдад илүү нигүүлсэнгүй хандах ямар бодит арга замууд байна вэ?
3.Нэмэлтээр унших: Дуулал 84:11; Даниел 9:9–10; Иохан 21:15–19; 1 Петр 2:9–10
Эзэн минь, өнөөдөр би тамирчид, хамт ажилладаг хүмүүс болон Таны төлөө үйлчлэх
үед Таны болзолгүй хайр надаар дамжуулан гэрэлтэхийн төлөө залбирч байна. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More