YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 17 OF 365

ИТГЭЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦЭХ НЬ

Рик Иорк

Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжтэй бөгөөд
Тэр та нарыг хэрээс чинь хэтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй. Харин дааж гарахын
чинь төлөө сорилттой хамт мөн гарцыг ч өгнө.
– 1 Коринт 10:13


2004 онд Кабсын эсрэг Дожерс баг тоглох үед тус багийн тамирчин Алекс Кора хөүм ран
(home run) хийхээсээ өмнө 14 удаагийн цохилтоо алдсан. Энд хүнд үеийг давахын тулд
тэр эрс шийдэмгий байж, төвлөрч, бууж өгөхгүй гэсэн сэтгэлийн хаттай байсан аж. Кора
хүссэн цохилтоо хийх хүртлээ хүндхэн цохилтуудыг ар араас нь хийсээр байв. Амьдралд ч
мөн хүссэн цохилтоо хийх хүртлээ тэмцэхээс илүү бууж өгөх нь илүү хялбар нөхцлүүд олон
гардаг. Гэр бүлийн хэн нэг нь илүү хялбар амьдрал хүссэнээс болж хэдэн гэр бүл салсан
бол? Шинээр гарч ирсэн тамирчдад цаг гаргах, тэдэнд анхаарал хандуулах байдлаас болж
хэдэн тамирчид өөрсдийг нь үл тоомсорлох байдлыг мэдэрсэн бол? Христэд итгэгчид ч
мөн хүчгүй болж, гэмд буун өгч, энэ сорилт дэндүү хэцүү юм; Бурхантай дараа нь учраа
олъё гэдэг.
Есүс загалмай дээр өөрийн хувь тавилантай нүүр тулах үедээ “Ааба, Ааваа! Танд бүх
юм боломжтой. Надаас энэ аягыг алгасуулаач. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар
болог” гэж хэлсэн юм (Марк 14:36). Таны хүсэж байгаа эсвэл шаардаж байгаа ямар аягыг
Бурхан өгсөн бэ? Элч Паул “Хэдийгээр та нар эдүгээ түр зуур, шаардлагатай бол элдвийн
сорилтод зовсон ч үүндээ үлэмж баярладаг. Ингэснээр итгэлийн чинь шалгуур галаар
шалгагдах, мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж, Есүс Христийн илчлэл дээр магтаал, алдар,
хүндэтгэлд хүрэх юм” гэжээ (1 Петр 1:6-7). “Миний биш, Таны хүсэл биелэх болтугай”
гэсэн амьдралаар амьдрах уу, эсвэл зөвхөн амар хэсэг рүү шилжсэн амьдралаар амьдрах
уу?


1.Зовлон нь Христэд итгэгч хүний амьдралын нэг хэсэг гэдгийг та хүлээн зөвшөөрдөг
үү?
2.Өнөөдрийн Библийн эшлэлийн дагуу гэмийг эсэргүүцэх нь яагаад боломжтой байна
вэ?
3.Үл тоомсорлох, зүй бусаар харьцах байдлыг та хэрхэн даван туулдаг вэ? Энэ тал дээр
Христийн амьдрал юуг сургамжилж байна вэ?
4.Нэмэлтээр унших: Матай 16:24-28; Ром 5:1-4; Филипой 2:5-11


Эзэн минь, Танаас эргэж буцахгүй байхад надад туслаач. Хийж байгаа зүйлээ больё
гэж бодогдуулж буй сорилтыг эсэргүүцэх зоригийг хайрлаач. Бусдыг Тан руу хандуулан
амьдрахад туслаарай. Амен.

Day 16Day 18

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More