FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ЗАЛБИРАЛ
Райнди Брүно
Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн
захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуй дахь
ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ.
– Ефес 6:12
Тамирчид, бусад дасгалжуулагчид эсвэл шүүгчээс болж та бухимдаж байсан уу? Бурханыг
тэмцэлдээ оруулахын оронд бид онцгүй бодлоор хариу үйлдэл үзүүлдэг. Харанхуйн
хүчийг эсэргүүцэхийн оронд бид зөрчилдөж, өөрийн дайндаа ордог. Иймэрхүү зөрчилтэй
үедээ та үе үе “Би цааш явж чадахгүй нь” гэсэн сүйрлийн үгийг тунхаглаж байсан уу?
Тэгэхээр баярлаж болно. Учир нь Бурхан сүнсний минь дайсныг хөөн гаргах мэдэгдэл
бүхий хүч чадал, эрх мэдлийг бидэнд өгсөн билээ! Зовлон бэрхшээл тулгарах үед бүрэг
ичимхий байх эсвэл айж сандрах хэрэггүй талаар Бурханы Үг сануулсан байдаг. Есүс
биднээс өөрийн нутаг дэвсгэр дээр бат зогсон, хуяг дуулгаа агсан, итгэлээр тэмцэхийг
шаарддаг.
“Залбирал бол бүхнийг чадагчийн булчинг хөдөлгөж чаддаг нарийнхан мэдрэлийн
судас” гэсэн үг байдаг. Тиймээс өвдөг дээрээ сөгдөн, бат зогсоцгооё.
1.Ёс суртахуунгүй үйлдэл хийхэд уруу татагдаж, зовж байсан үе танд байна уу?
2.Та ямар хариу үйлдэл хийсэн бэ? Тэр нь үр дүнтэй байсан уу?
3.Зөрчил тэмцэлтэй үед та юу хийдэг вэ?
4.Нэмэлтээр унших: 2 Коринт 10:4; 2 Тимот 1:7; Иаков 5:16
Бурхан Аав минь, бүхий л цаг үед Таны Ариун Сүнсний хүчээр залбирна гэдэг чухал
болохыг илчлэн ойлгуулсанд баярлалаа. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More