YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 16 OF 365

ХҮНД ӨДРҮҮД, ШУУРГАТАЙ ҮЕҮД,
ДУУЛГАВАРТАЙ БАЙДАЛ

Билли Көүлмэн

Тиймд эдгээр үгийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч хүн бүр хадан дээр
байшингаа барьсан ухаалаг эртэй зүйрлэгдэнэ. - Матай 7:24


Бидэнд бүгдэд нь л хүнд хэцүү өдрүүд тохиодог. Бид юу хийчихсэн юм бол доо гэж гайхах
өдрүүд ч гардаг. Миний хувьд, захирал болохыг хүсэхгүй байсан тэр өдөр... Бурханд
хандан “Та намайг санаж байна уу? Би Таны хөвгүүдийн нэг (дасгалжуулагч) байна. Эзээн,
би чимээгүй цагийн энэ номыг бичсэн. Энэ бүхэн болох ёстой юу?” гэж бодсон үеүд бүгд
хүнд өдрүүд байлаа.”
Яагаад Христэд итгэгч хүмүүс амьдралын шуургыг давах ёстой юм бол гэж бодох үе
бидэнд гардаг. Яг үнэндээ дэлхий дээрх зарим хүмүүс биднээс илүү зовох ёстой гэж бодох
тал бидэнд бий.
Есүс уулан дээрх сургаалаа айлдсаны дараа Өөрийнх нь үгийг сонссон хоёр хүний тухай
гайхалтай түүхээр яриагаа өндөрлөсөн байдаг. Хоёулаа адил зүйлийг сонссон хэрнээ нэг
нь Есүсийн хэлсний дагуу үйлдсэн бол харин нөгөө хүн нь түүнчлэн үйлдээгүй билээ.
Хоёр өөрөөр хандсан хоёр хүн хоёул шуурганд өртсөн гэж гарч байна. Мөн хоёулангийнх
нь байшин бороонд норж, хүчтэй салхинд өртсөн. Борооны ус буухад хоёр байшин
хоёулаа үерт өртсөн. Христэд итгэгчид болон үл итгэгчдэд хэн хэнд нь хүнд өдрүүд ирдэг.
Христэд итгэгч хүмүүст ч хямрал, өвчин эмгэг, гамшиг зовлон ирдэг.
Ялгаа нь шуурганд биш, амьдралын сууринд байгаа юм. Хэрвээ бидний амьдрал Христ
дээр суурилагдсан бол шуурга болдгоороо болох бөгөөд бид Христээр дамжуулан бат
зогсох болно. Бид Христээр дамжуулан гай зовлонг даван туулж, ялах болно.
Бид Түүний үгэнд дуулгавартай байж, Түүний тушаалуудын дагуу үйлдэн, Түүний
үнэнээр амьдрах нь бидний давах ёстой даваа юм. Христ бол бидний хадан суурь, бидний
амьдралын мөнхийн суурь билээ. Шуурга гарцаагүй болно. Гэхдээ Христээр дамжуулан
итгэл маань бат байх тул Бурханд талархая!


1.Хагацал зовлонгийн дараа бид Христийг хэрхэн алдаршуулж болох вэ?
2.Хүнд хэцүү үе бидэнд болон манай тамирчдад юуг сургаж байна вэ?
3.Нэмэлтээр унших: Иов 38; Лук 8:24


Эзэнминь,Таныүнэнийхадансууриндээрамьдралаабосгоходнададтуслаач.
Амьдралын шуурган дунд надад хүчийг өгөөч. Амен.

Day 15Day 17

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More