FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ГАНЦ ҮЗЭГЧ
Вейд Хопкинс
Есүс
—Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр
Эцэгт хүрэхгүй (гэв).
– Иохан 14:6
Шүүгчид хүндхэн даалгавар биелүүлдэг. Тэд тэмцээнийг явуулж, дүрэм баримтлан,
тоглогч бүрийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ аль нэг талд үйлчлэхгүй байхад
анхаарах ёстой байдаг. Энэ нь тухайн цаг үеийнхээ чухал үүрэг бөгөөд эзлэж буй байр
суурийнхаа хувьд итгэхийн аргагүй дарамттай тулгардаг. Гэхдээ тоглолтын дунд тулгарч
буй тэр олон зүйлсийн дунд шүүгчийн нэн тэргүүний ажил бол үнэний талд зогсох юм.
Бүх л шүүгчид “Алдчихлаа... талбайгаас гарчихлаа... дургүй хүрмээр юм... отон тоглолт...
оноог тооцъё.. ямар муу юм бэ... цаг дууслаа” гэх мэтээр үнэнийг хэлж байгааг та анзаарч
байсан уу? Тэд аль нэг багийг бусдаас илүү үздэггүй бөгөөд харж байгаагаараа л үнэнийг
өгүүлдэг. Шүгэл дуугарахад дуудлагыг дуртайяа хүлээн авч байгаа баг байхад нөгөө баг
нь дургүй байдаг. Багууд шүглийн дуунд дуртай байхаас үл хамааран шүүгч хэн нэгнийг
баярлуулж, нөгөөг нь уурлуулж байдаг. Шүүгч хэнд ч таалагддаггүй. Тийм ч учраас шүүгч
хүн хэн нэгэнд таалагдах гэж хичээдэггүй.
“Үнэн бол Би” гэж Есүс хэлсэн. Ямар гайхалтай үг вэ? Есүс хэн нэгэнд таалагдах гэж
ирээгүй. Мөн хэн нэгний хийх гэж буй төлөвлөгөөг сайжруулах гэж ч ирээгүй. Тэр
Бурханыг төлөөлж ирсэн. Тэр нэг л үзэгчийн төлөө амьдарч, үнэнийг хэлсэн билээ.
Түүнийг амьдралын тайзан дээр гарахад Үгийг нь талархан хүлээж авсан хүмүүс байсан
ч дургүйцэж байсан хүмүүс ч байжээ. Бид бүх хүмүүст таалагдаж чадахгүй гэдгээ ойлгох
хэрэгтэй. Хэрвээ бид Эзэнд таалагдаж амьдарья гэж бодож байгаа бол Үнэн болох
Есүсийг таньж мэдэх ёстой. Шүүгч нар шүүж буй тоглолтынхоо дүрмийг мэдэж байх
ёстой. Бурханд таалагдахын тулд та Түүнийг үгийг мэдээд зогсохгүй бусдад тэр замыг
харуулахуйцаар амьдрах хэрэгтэй.
1.Би хэнд таалагдахаар амьдарч байна вэ?
2.Амьдрал маань ямар үнэнийг илтгэн харуулж байна вэ?
3.Есүс миний цор ганц үзэгч үү?
4.Нэмэлтээр унших: Даниел 1, 3, 6; Үйлс 6:8-15; 7:54-59
Нигүүлслийн тэнгэрлэг Аав минь, Таны үнэний талаарх ойлголтыг хүлээн зөвшөөрч,
Таны Үг дотор өсөж, Таны Үнэний дагуу өдөр бүр амьдрахад туслаач. Тэгсэнээр би Таныг
хамгийн сайнаар төлөөлж, амьдрал хэмээх тавцан дээр Таны нэрийг алдаршуулах
болно. Есүсийн нэрээр, Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More