YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 180 OF 365

АМЬДРАЛ БОЛ ХРИСТ, ҮХЭХ НЬ ОЛЗ ЮМ

Чад Бакнер

Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм.
-Филиппой 1:21


Христэд итгэгч хүнийхээ хувьд би Филиппой 1:21-н утгыг ойлгодог боловч 1999 оны
үйл явдлууд надад энэхүү эшлэлийг шинэ өнцгөөс харуулсан. Хэдий аав минь итгэгч
байгаагүй ч Бурхан надад гайхалтай, халамжтай аав, ээжийг заяасан. Ээж маань харин
чуулганы хаалга нээлттэй байх бүх үед дүү бид хоёрыг дагуулан очдог байлаа.Ээж минь
аавын авралын төлөө шөнө бүр залбирдаг байв. Аав минь гэр бүлээ юунаас ч илүү хайрладаг
байсан бөгөөд тэр хайраа харуулахын тулд үйлдвэрт олон цагаар шаргуу ажилладаг байлаа.
Тэрээр биднийг материаллаг зүйлсээр их хангадаг байсан ч би түүнийг Христийн ялалт
дотор тайвнаар алхахыг илүүд хүсдэг байв.
1999 онд өөртэйгөө олон жил тэмцсэний эцэст аавминь бууж өгч, бүх зүйлээ орхисон. Ах
бид хоёр машиныг нь түүний ан хийдэг уулнаас олсон боловч аавыг минь хэн ч олсонгүй. Энэ
явдал миний ертөнцийг орвонгоор нь эргүүлж, итгэлийг минь доргиож, сорьсон. Цөөхөн
хүмүүс үүний талаар надтай ярилцсан бөгөөд намайг тайвшруулах гэж ч оролдоогүй.
Христэд итгэгч олон хүн надад ойртоо ч үгүй тул миний шарх уур болон хувирсан. Тэд
намайг юу туулж байгааг мэдээгүй гэж үү? Миний мэдэж байсан миний ертөнц дууссан.
Яагаад тэд надад анхаарч, санаа тавьсангүй вэ!
Хэдэн жилийн турш би Бурханд болон бусад хүмүүст уурлаж, сэтгэл минь байнгын
тогтворгүй байсан. Дараа нь Бурхан надад өөрийн мэргэн ухааныг аажмаар илчилж
эхлэв. Тэрээр надад хүчирхийлдэг эцэг эхтэй оюутан, саяхан салсан ажлын хүн, эсвэл
миний ярихгүй байхаар шийдсэн тэр хүмүүсийн зовлонг хэзээ ч бодож үзээгүй болохыг
харуулсан юм. Бурхан намайг хувиа хичээхээ больж, бусдын тухай бодож, тэдэнд Христийн
төлөөлөгчөөр үйлчлэхийгсануулсан билээ.


1.Та Христийг бусдад төлөөлж байгаа юу?
2.Та бусдаас болж Христтэй харилцах харилцаандаа сэв суулгасан уу?
3.Бусад хүмүүст тулгарсан асуудлыг хэлэлцэхэд хэцүү үед та юу хэлж чадах вэ?
4.Нэмэлтээр унших: Ром 8:38-39; Колоссай 3:1-11


Эзэн минь, Та надад гомдсон хүмүүсийг илчилж, тэдэнд би Христийн төлөөлөгч болоход
минь туслаач. Хувиа хичээлгүйгээр зүрх сэтгэл нь шаналсан хүмүүсийн төлөө санаа
тавихад туслаач. Тусламж хэрэгтэй байгаа хүмүүст дэмжлэг болоход туслаач. Амен.

Day 179Day 181

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More