FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ГОЛ ЗҮЙЛ
П.Ж.Медүри
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Мэргэн хүн мэргэн ухаанаараа, хүч чадалтай хүн хүч
чадлаараа, баян хүн нь эд баялгаараа бүү сайрхаг. Харин сайрхагч нэгэн нь Намайг
ЭЗЭН гэж мэдэж ойлгодгоороо гагцхүү сайрхаг. Хайр энэрэл, шударга ёс, зөв
шударгыг дэлхий дээр хэрэгжүүлдэг Би ЭЗЭН. Учир нь Би үүнийг таалдаг”
гэж ЭЗЭН тунхаглаж байна..
- Иеремиа 9:23-24
Дасгалжуулах үедээ сэтгэл хямрах тохиолдол гардаг бөгөөд ийм нэг удаа би тайтгарахыг
хүсэн чимээгүй цагийн номоо шүүрч авсан юм. Тэгэхэд өглөө эрт байсан бөгөөд
чимээгүй цагийн ном дахь тэр өдрийн хэсэг миний нөхцөл байдалд тохирч, надад тодорхой
зүйлийг хэлнэ гэж би найдаж байв.
Би номын огноог тааруулан, хамгийн эхэнд бичигдсэн Бичээсийн хэсгийг уншихад
“Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн байлаа (1 Коринт 11:24б). Үүнийг уншаад би Бурханд
бага зэрэг уурлаж, сэтгэлээр унав. Надад үүссэн асуудал бэрхшээлд яг тохирсон үг байна
гэж маш их итгэж байсан чинь Эзэний зоогийн талаар чимээгүй цагийн хэсэг байсан. Энэ
нь надад цохилт болсон юм. Бурхан миний төлөө юу хийж чадах бол гэсэн сонирхол минь
Бурханыг хүсэх хүслээс минь дээгүүр байв. Есүс шавь нартаа хэрхэн залбирах талаар “...
Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг” (Матай 6:8б) гэж зааж өгсөн.
Бидэнд хамгийн их хэрэгтэй зүйл бол Бурхан Өөрөө юм гэдгээ Тэр мэднэ.
Элч Паул энэ талаар “Гэвч миний хувьд ололт байсан болгоныг би Христийн төлөө
хохирол болгон тооцдог. Тэр ч байтугай, би Христ Есүс Эзэнээ танин мэдэхийн хосгүй
давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх талаар хохирол
амсаж, тэдгээрийг хог гэж үздэг” (Филиппой 3:7-8) гэж хэлсэн нь маш сайн дүрслэл болсон
юм. Нэг найз маань надад “Та гол зүйлээ гол зүйл л байлгаарай” гэж байнга сануулдаг байсан
юм (бид дасгалжуулагч ч бай, өөр мэргэжилтэй ч бай энэ бол тун сайн зөвлөгөө шүү). Паул
үүнийг хийхийн тулд Христ дээр хараагаа төвлөрүүлсэн билээ.
1.Нийгэм дэх хүмүүс Бурханыг мэдэхийг хүсдэг үү? эсвэл Түүний юу хийж чадахыг
мэдэхийг хүсдэг үү?
2. Дуулал 16:2, 11 нь өнөөдрийн сэдэвтэй хэрхэн, мөн яагаад холбогдож байна вэ?
3.Нэмэлт унших: Хабаккук 3:17–19
Эцэг минь, Та бол бидний хамгийн том баялаг гэдгийг ойлгож мэдэхэд туслаач. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More