FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ГОЛ ЗҮЙЛ
Рэнди Брүно
Хайр тэвчээртэй, энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр бардамнадаггүй,
ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, хувиа боддоггүй,б зэвүүрхдэггүй, өс хураадаггүй,
зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд
итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй. Харин эш
үзүүллэг алга болно, хэлүүд зогсоно, мэдлэг алга болно.
- 1 Коринт 13:4–8
Элч Паул хайрын туйлын шаардлагатай байдлыг тайлбарласны дагуу хайр хэзээ ч
дуусашгүй, гүн гүнзгий болохыг бид ойлгож мэдэрсэн. Бурхан биднийг аврах мөчид
Өөрийн төгс хайраа харуулсан бөгөөд бид энэ үнэнийг мэднэ.
Бид “хайрын үйлс” болгон олон сайн үйлс бүтээсэн ч тэдгээр нь Бурханы хайрын мөнхийн
хүчийг хэзээ ч орлож чадахгүй. Паул “Сайн үйлс удаан үргэлжилж, сайхан сэтгэлээр
хийгддэг, сайн үйлс атаархдаггүй, сайн үйлс сайрхдаггүй, сайн үйлс дундарч дуусдаггүй”
гэж хэлээгүй.
Танд Бурханы хайраас илүү чухалд тооцсон зүйл байна уу? Биднийг хайрлах Бурханы
хайр хэзээ ч дуусашгүй гэдэг нь сайн мэдээ юм! Бурхан өнөөдөр бидний нөхцөл байдлыг үл
харгалзан, Есүс Христэд (мөн Түүний төгс хайранд) итгэх итгэлээр дамжуулан мөнх амийг
бидэнд өгөхийг хүсэж байна.
1.Та тамирчдаа хайрлахаас илүү зорилгодоо хүрэх хэрэгтэй гэж шалтаг тоочдог
зорилго төвтэй хүн үү?
2.Бусдыг хайрлах хайраараа та өөрийгөө үнэлдэг үү, хийж гүйцэтгэсэн ажлаараа
үнэлдэг үү?
3.Нэмэлтээр унших: Иохан 14:15; 1 Коринт 13:13; 1 Иохан 3:16
Бурхан Эцэг минь, Таны дундаршгүй хайр, Ариун Сүнсний хүч чадлын төлөө талархаж
байна. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More