FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ЭЗЭН МИНЬ, НАМАЙГ ДАРУУ БОЛГООЧ
Брен Стабс
Хүн төрхийг олсон Тэрээр
Өөрийгөө дорд болгож,
Үхэлд, загалмайн үхэлд хүртэл дуулгавартай байв.
– Филипой 2:8
Өнөө цаг үед даруу байдал болон өрсөлдөөн нь эсрэг тэсрэг утгатай хэллэг шиг. Хүний
хувьд, хэрэв бид даруу зангаа харуулбал биднийг холдуулж, хажуу тийш нь түлхэж,
үл тоомсорлож, тэр байтугай хүчирхийлэлд өртөнө гэж бид боддог. Тиймээс бид бодлын
төвшинд биш, харин бусадтай харилцах өдөр тутмын харилцаандаа даруу байдлыг
зөнгөөрөө үгүйсгэдэг.
Христ бидний боддог шиг бусадтай өрсөлдөх гээгүй хэр нь Түүнд ч мөн зорилго,
төлөвлөгөө байсан ба Тэр түүндээ хүрсэн гэдгийг бид мэддэг. Энэ үүднээс дасгалжуулагчийн
хувьд өөрсдийнхөө зорилгыг авч үзье. Даруу байдал хаана илрэн гардаг вэ?
Дасгалжуулагчдын ертөнцөд хамгийн амжилттай нэгэн нь хамгийн ихэрхүү, өөрийгөө
хөөрөгдсөн хүмүүс байдаг гэсэн дүр зураг бий. Харин амжилтад хүрсэн дасгалжуулагчийн
тухай Библид өөр дүр зураг гардаг. Христийн адил бид тамирчдадаа, ажилтнууддаа хүнлэг,
даруу чанараар хандахаар дуудагдсан. Бид тэднийг ойлгодог мөн тэдэнтэй адил болохыг тэд
хараад бидний манлайллыг дагах хүсэл эрмэлзэлтэй болохын зэрэгцээ энэ нь дасгалжуулагч
бидэнд тамирчдынхаа өмнө тавьсан зорилгодоо хүрэх хүчийг өгдөг.
1.Би даруу байдлыг дасгалжуулагчийн философитойгоо хэрхэн уялдуулж байна вэ?
2.Даруу байдал нь сайн аав, ээж, нөхөр, эхнэрийг бий болгодог. Би тамирчдадаа даруу
болоход нь хэрхэн туслах вэ?
3.Ихэрхүү дасгалжуулагчийн байдал төрх надад хэрхэн нөлөөлсөн бэ? Христийн
үйлчлэл надад даруу байдал, манлайллын талаар юу зааж байна вэ?
4.Нэмэлтээр унших: Сургаалт үгс 22:4; Ефес 4:2; Еврей 4:15; 1 Петр 5:5
Аав аа, бардам, их зантай болох уруу татлагыг эсэргүүцэж, даруу байдлын үлгэр жишээ
болсон дасгалжуулагч болоход надад туслаач. Энэ мөчөөс эхлэн тамирчид болон хамт
олондоо даруу байдлыг харуулахад тусална уу. Таны нигүүлслээр энэ бүхэн боломжтой
билээ. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Do Not Be Anxious About Anything

Women of the New Testament

Perfectly Imperfect | Discovering Grace When Perfect Isn’t Possible, a 7-Day Devotional by Jacques McNeil

Acts 19:23-41 | Living for Christ in a Confused World

Resting in God’s Presence

Sent With Purpose

Seeing With Your Ears
![[Be a Gentleman] Authenticity](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F58099%2F320x180.jpg&w=640&q=75)
[Be a Gentleman] Authenticity

Help Your Man Overcome Pornography
