FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
![FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F37419%2F1280x720.jpg&w=3840&q=75)
ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА
Жөү Кайдлсек
Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний ямар болох нь хараахан
илчлэгдээгүй байна. Гэвч Түүнийг илчлэгдэхэд бид Түүнтэй адил болно гэдгээ
мэднэ. Учир нь бид Түүнийг байгаагаар нь харах болно. Түүнд ийнхүү найдаж
байгаа бүхэн Түүний цэврийн адилаар өөрийгөө цэвэршүүлдэг.
– 1 Иохан 3:2–3
Вевис Тереза бол ер бусын шийдэмгий, гал цогтой тамирчин юм. Түүний Христэд итгэх
итгэл, хөлбөмбөгийг гэсэн хайр нь бусад улсын ахлах сургуулийн тоглогчдод хүчтэй
нөлөө үзүүлсэн. Хэрэв багт маань сэтгэл догдлол хэрэгтэй байсан бол би Терезаруу харах
байсан.
Нэг өдөр бэлтгэлийн хүнд үед Терезахолын зайн гүйлтийг дуусгах гэж нэлээд зүдэрч
билээ. Би түүнийг зоригжуулахаар зам дуустал гүйхэд тэр тэнгэр өөд харж, “Намайг одоо
аваач, Эзэн Есүс ээ! Тэгвэл би энэ замыг дуусгах хэрэггүй болно” гэж хашхирав. Бид хоёул
замаа дуустал маш их инээж билээ.
Тухайн үедээ хөгжилтэй байсан хэдий ч би түүний гуйлтын талаар байнга боддог. Тереза
зөн совингоороо энэ дэлхийн асуудал бэрхшээл эсвэл бие махбодын шаналлаас хавьгүй
илүү сайхан зүйл амьдралд байдгийг мэддэг байсан. Тэр өөрийгөө Бурханы хүүхэд гэдгээ,
энэ амьдралаас илүү агуу зүйл болох тэнгэрийн найдвар түүнийг хүлээж байгаа гэдгийг
мэддэг байсан.
Элч Иохан энэ найдварын тухай бичихдээ өөрийн биеэр үзэж туулсан байв. Бидний Эзэн
Есүс загалмай дээр нас барсныг харсан гэрч Иохан ийм шаналалд автсан байж магадгүй юм.
Хэдэн зуун гэрч нарт үзэгдэж, тэнгэр дэх Эцэгийн хаан ширээний баруун талын сэнтийд
залран суусан, амилсан Эзэний гэрч нь Иохан болсон. Хавчлагын үед итгэл найдвар
нь түүнийг тэтгэж байсан бөгөөд энэ нь түүнийг ариусгаж, Христийг эргэж ирнэ гэсэн
сэтгэлээр амьдрах хүчийг өгсөн ажээ.
Тамирчид маань Бурханы хайрыг мэдрээсэй гэж хүсдэг дасгалжуулагчдын хувьд мөнх
амьдралын найдвар, Есүстэй уулзана гэсэн хүлээлтээс илүү агуу бэлэг гэж байхгүй! Тереза
надад хөлбөмбөгийн бэлтгэл дээр тэрхүү найдварын талаар сануулсан бөгөөд түүний
хэлсэн үг намайг урагш тэмүүлсээр байхыг сануулж байна!
1.Тэнгэрийн улсыг та хэрхэн төсөөлдөг вэ?
2.Өнөөдөр найдвар таныг хэрхэн тэтгэж чадах вэ?
3.Одоо Бурханы хүүхэд байна гэдэг нь ямар утгатай вэ?
4.Нэмэлтээр унших: 1 Коринт 15:3–8, 17–18; Илчлэл 1:4–7
Амилсан Эзэн минь, мөнх амийн бэлэг Таныг хайрлах хайрыг минь шинэчлэх
болтугай! Амен.
About this Plan
![FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F37419%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More