FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ЖИЖИГ ЗҮЙЛ
Жиер Жонсон
Эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй
байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ.
-Матай 25:21
Жон Вүдений дасгалжуулалтаас миний хамгийн дуртай зүйл бол жил бүр тоглогчиддоо
оймс өмсөж, гутлаа зөв үдэхийг заадаг байсан явдал юм. Коллежийн насны тамирчид
үүнийг аль хэдийн чаддаг гэж та бодож байж болох ч Вүүдэн үүнийг хөнгөнөөр хүлээж
авдаггүй байлаа.Тэрээр жижиг зүйлсэд анхаарлаа хандуулснаар энэ нь ирэх жилүүдэд том
үр дүнд хүрэхэд амар болгосон юм.
Мэдээж дасгалжуулагч Вүүдэн тоглогчиддоо сургамж өгөхийг хүссэн байх. Хэрвээ тэд
түүнийбагт тоглох гэж байгаа бол тэд хувийн хүслээ хойш тавьж, багийнхаа төлөвлөгөөг
дагах ёстой байв. Жижиг сажиг зүйл дээрхи сахилга бат нь түүний багт гайхалтай үр дүн
авчирч, улсын аварга шалгаруулах арван тэмцээнд түрүүлж, жижиг зүйлс хамгийн их
өөрчлөлтийг авчирдгийг бидэнд харуулсан.
Заримдаа Их Эзэнтэй хамт алхахдаа бид хэтэрхий завгүй байдаг тул «жижиг зүйл» гэж
ойлгож болох зүйлийг үл тоомсорлох нь бий. Өдөр бүр Бурхантай хамт байх цаг гаргах,
Түүний үгээс унших, залбирах, бусдад үйлчлэх ньитгэл дотор байхыг бидэнд сургадаг
гэдгийг бид мартдаг. Бага зүйлсэд итгэмжтэй байснаар том зүйлс бидэнд ирдэг гэж Матай
номонд бичигджээ. Жижиг мэт санагдах эдгээр алхмууд нь бид том хариуцлагатай тулгарах
үед том ялгааг авчрах болно.
Их Эзэнд үйлчлэхийн тулд бид хувийн хүслээ ардаа орхиж, жижиг зүйлсийн дундуур
Христийг дагах хэрэгтэй.Тэрээр хүний амьдралаар амьдрахаар Бурханы суудлаа орхисон
шүү дээ. “Хүн төрхийг олсон Тэрээр Өөрийгөө дорд болгож, үхэлд, загалмайн үхэлд хүртэл
дуулгавартай байв” (Филипой2:8) гэж бичигджээ.Тэрээр итгэмжтэйгээр үйлчилсэн тул
Бурхан Түүнд хамгийн дээд нэрийг өгч өргөмжилжээ.
1.Та багтаа туслахын тулд ямар жижиг зүйл хийх хэрэгтэй вэ?
2.Сүнслэг алхаандаа итгэлтэй байхын тулд ямар жижиг алхам хийж болох вэ?
3.Та амьдралынхаа бүхий л салбарт хэрхэн үнэнч байж чадах вэ?
4.Нэмэлтээр унших: Лук 16:10-12; Филиппой 2:5-11; 1Тесалоник 5:14-18
Намайг гэсэн үнэнч хайрын тань төлөө мөн миний хандлагыг Христийнхтэй адил
болгож байгаад баярлалаа, Бурхан минь. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More