FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
БАЯР ХӨӨР БОЛОН АМАР ТАЙВАН
Рожер Д.Лайп
Учир нь чи баяртайгаар гарч явж,
Амар тайвнаар хөтлүүлнэ.
Уул толгод чиний өмнө баярлан уухайлж,
Талын бүх мод алга ташицгаана.
-Исаиа 55:12
Баяр баясгалан,тайван байдал эсвэл сэтгэлийн түгшүүр, уур хилэнгийн аль нь
өрсөлдөөний үеийн сэтгэл санааг дүрсэлж байна вэ?
Олон дасгалжуулагч уур уцаар,санаа зовнилыг спортод ашигладаг болБичээст өөр
нэг хувилбарыг санал болгож байна. Хэрэв бид баяр хөөртэйгөөр гарч, амар амгаланд
хөтлөгдвөл бидний амьдралын хэв маяг илүү тааламжтай болж, эргэн тойрныхоо
хүмүүсийн асар их ивээл талархлыг хүртэх болно. Тэмцээний үеэр баяр баясгалан, эсвэл
илүү энгийнээр хэлбэл сэтгэлийн тогтвортой байдал нь багийн эрч хүчийг мэдрэхэд чухал
байдаг. Хэрэв бид баяр хөөртэй, тайван байж чадвал үүссэн нөхцөл байдал бүрт зохих ёсоор
хариу үйлдэл үзүүлэх сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал бидэнд байх болно.
Амар тайван бол эмх замбараагүй нөхцөл байдалд тайван байх чадвар юм. Тэмцээн
гэнэтийн мөчүүдээр дүүрэн байдаг тул бид үүнийг даван туулах хэрэгтэй болдог. Бүх
зүйл нэгэн цул болохгүй, тус тусдаа байгаа мэт санагдаж байсан ч тайван байх нь бидэнд
анхаарлаа төвлөрүүлэх чадвар өгдөг.
Багаа дасгалжуулахдаа зүрх сэтгэлээ амар тайван,баяр баясгалангаар удирдуулцгаая.
Ямар ч үед тайван байх чадварын төлөө залбираарай. Шуурган дунд сэтгэл хөдлөлөө барьж
сурахын тулд Бурханы амар тайван болонбаяр баясгаланг эрэлхийлье. Өнөөдөр баярхөөр,
амар тайван сэтгэлээр бусдыг дасгалжуулья.
1.Баяр баясгалан, амар тайван, түгшүүр, уур хилэн эдгээрийн аль нь өрсөлдөөн дэх
таны сэтгэлгээний дүр төрхийг илүү сайн тодорхойлох вэ?
2.Таны баяр баясгалан, амар амгалан байдал ямар үед алга болдог вэ?
3.Та эдгээрийг хэрхэн даван туулж, илүү сайн дасгалжуулж чадах вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 5:7–12, Исаиа 29:17–24, Филиппой 4:2–8
Аав аа, дасгалжуулагч байх онцгой эрхийнхээ төлөө баярлалаа. Христийн төлөөлөгч
болж багаа удирдаж байхад зүрх сэтгэлийг минь баяр баясгалан, амар амгалангаар
дүүргэж өгөөч. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More