FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ХАРДАХ СЭТГЭЛ
Аарон Винкль
Ерөөл хараал нэг л амнаас гардаг аж.
Ах дүү нар минь, ийм байж болохгүй.
- Иаков 3:10
Христэд итгэгч дасгалжуулагч нар авьяас бэлгээ Бурханыг болон Түүний хаант улсыг
алдаршуулахын төлөө ашиглахаар дуудагдсан.Авъяас чадвараа харамгүй зориулж,
итгэмжит нярвын үлгэр жишээ байдлыг үзүүлэх үед бид ажил амьдралаараа Бурханыг
гэрчилдэг. Дасгалжуулагчийн хувьд бид багаа атаархал, хувиа хичээх хүсэл эрмэлзлээс
үүдэлтэй үймээн самуунаас хол байлгах чиглэлийгбарих нь чухал юм.
Атаархал болон хувиа хичээх байдлаас илүү багийг устгах зүйл гэж байхгүй. Тоглолтын
цаг, статистик үзүүлэлт, магтаалын үг гэх мэт бусад хүмүүсийн амжилтыг өөрийн болгохыг
хүсэх эсвэл бидний аль хэдийн хүрсэн амжилтаа бусдаас харамлах нь багийн ажиллагааг
үгүй хийдэг. Багторно гэдэг нь хувийн ашиг сонирхлоосоо татгалзаж, багийнхаа ашиг
сонирхолд нийцсэн зүйлийг хийх үүрэг хүлээхийг хэлнэ. Багийнхаа сайн сайханд нэмэр
болохгүй аливаа хандлага, сэтгэгдэл, зан авирыг үл тоомсорлох эсвэл мэдсээр байж
зөвшөөрөх нь багаа нурааж байгаа хэрэг юм. Багийн сэтгэлгээг төлөвшүүлэхийн тулд
дасгалжуулагчид бид хичээх ёстой.
Хэрэв бид атаа жөтөө, хувиа хичээх үзлийг арилгахгүй бол атаархал халдвар мэт багт
бүхэлд нь тархаж, итгэлцэл нуран, ойлголцхоо байж, бүх хичээл зүтгэл хоосонболно.
Багийн үндэс суурь болох эв нэгдэл нурвал Иаковын бичсэнчлэн эмх замбараагүй байдалд
л хүрнэ. Бусдын авьяас чадвар, эд хөрөнгө, ялалтын цувралд атаархах нь бид бүгдэд таагүй
санагддаг. Ийм үед багийн гишүүн бүр багийнхаа нийтлэг зорилгыг эрэлхийлснээр атаархал
уурших болно. Бурханы нүдэнд төгс тоглолт онооны харьцаа эсвэл үр дүнд байдаггүй. Бид
Түүний өгсөн авьяас чадвар, бэлгийг Өөрийнх нь төлөө ашиглахад Тэр баярладаг.
1.Та амьдралдаа мөн дасгалжуулах үйлсдээямар үед хувиа хичээх гээд байдаг вэ?
2.Хувиа хичээх байдал танай багтхэрхэн саад болдог вэ?
3.Атаархал таныг болон танай багийг гүйцэж түрүүлэхээс урьдчилан сэргийлэхийн
тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
4.Нэмэлтээр унших: Эхлэл 37, Матай 20:26-27, Галат 5:13-15
Бурхан минь, Таны хайртай хүүхдүүдийг удирдах боломжийг олгосонд баярлалаа. Эдгээр
залуусын зүрх сэтгэл, оюун санааг илүү их амар тайван уруу мөн Таны хүслийг ойлгоход
надад туслаач. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More