FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ДУУЛГАА БҮҮ ТАЙЛ!
Лез Үнрүх
Авралын дуулга...ав.
-Ефес 6:17а
Намайг коллежэд хөлбөмбөг тоглож байхад дасгалжуулагч маань хувцас солих өрөөнөөс
гарахаас эхлээд тоглолт дуустал дуулгаа өмсөхийг шаарддаг байв. Эхний хагасын
амралтын үеэр л тэд биднийг хувцас солих өрөөнд дуулгаа тайлахыг зөвшөөрсөн юм.
Тэрбээрбүтэн тоглолтын турш дуулгаа өмсөж байгаарай гэж хатуу хэлсэн. Би үргэлж
дуулгавартай байдаг байсан ч энэ шаардлагыг арай хэтэрмээр гэж бодож байлаа.Тоглолтын
үеэр дуулга өмсөхийн ач тусыг хүн бүр ойлгодог ч заавал өмсөх шаардлагыг цөөхөн хүн
ойлгох байх.
Нэгэн Бямба гарагийн орой бид өөрсдөөсөө илүү амжилттай багтай тоглосон. Онооны
харьцаа тун ойр, маш сонирхолтой тоглолт болж билээ. Хоёр баг маш сайн хамгаалалт
болон гайхалтай дамжуулалттай байсан бөгөөд тоглолт ширүүхэн өрнөж байв. Манай
баруунталын хамгаалагч өөрийг нь хааж байсан тамирчинтай оройжин тулалдав. Тоглолт
дуусахад манай урд шугамын хамгаалагч хааж байсан хүндээ баяр хүргэхээр талбай дундуур
алхсан юм. Явах замдаа өрсөлдөгч нь малгайгаа тайлсан байгааг хараад тэр ч малгайгаа
тайлан очсон. Манай багийн анд гар барихаар гараа сунгахад нөгөө хүн дуулганы нүүрэн
хэсгээр манай найзын толгой руу цохиж, найз маань тэр даруй ухаан алдан унасан юм.
Би бараг дөчин жил хөлбөмбөг дасгалжуулсан. Дайсан буюу бидний өрсөлдөгч хэзээ
ч дайрч магадгүй тул тамирчиддаа дуулга малгайгаа байнга өмсөөрэй гэж би зөвлөдөг.
Үүнтэй адил сүнслэг байдлын хувьд бид дайсны дайралтыг тэсвэрлэхийн тулд “авралын
дуулга”-аа өмсөх ёстой. Бэртэх эрсдэл их өндөр учир дуулгаа өмсөлгүйгээр хэн ч хөлбөмбөг
тоглодоггүй. Энэ зарчим нь амьдралд ч хамаатай.
1.Та тамирчдаа дуулга өмсөх ёстой гэж үздэг үү? Та “авралын дуулгаа” өмссөн үү?
2.Бурханы хамгаалалтанд талархах цаг гаргасан уу?
3.Та эргэн тойрныхондоо Эзэнийг гэрчилсэн үү?
4.Нэмэлтээр унших: Ефес 6:10–18
Ааваа, авралын төлөвлөгөөнд тань талархаж байна. Би сайн мэдээг эргэн
тойрныхондоо хуваалцах арга замуудыг илчилж өгөөч. Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More