FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ХУУЛЬ ДҮРЭМ
Рожер Д.Лайп
Зөвтийн ам ухааныг хэлж
Хэл нь зөвийг өгүүлдэг.
Зүрхэнд нь Бурханых нь хууль оршиж,
Алхамд нь алдаа эс байдаг.
-Дуулал 37:30-31
Бурханыг магтан дуулаачийн зүрх сэтгэл нь түүний ухаалаг яриа, амар тайван амьдралынх
нь эх үүсвэр байсан юм шиг санагддаг. Тоглогчид нь бэртэх хүртэл олон дасгалжуулагчид
тэдний чадварт найдаж,багаа аюулгүй гэж боддог. Харин зарим нь өөрсдийн мэдлэг,
туршлагадаа найддаг. Гэвч ихэнх дасгалжуулагчийн итгэл, найдвар маш амархан айдас,
түгшүүр болж хувирдаг.
Библийг сайтар уншиж, Христтэй дотносохын хэрээр Тэр бидний зүрх сэтгэлийн амар
тайван, өөртөө итгэх итгэлийн дундаршгүйэх үүсвэр болдог. Бичээсийг тогтмол уншсанаар
Бурханы хууль бидний зүрхэнд асгарч, бидний алхаа гишгээ тэгширдэг.
Дасгалжуулагчийн хувиар бид баг өөрсөдтэйгээ дараа нь тамирчидтайгаа ухаалаг,
шудрага байхын тулд Түүний хууль зүрх сэтгэлд маань бат байхыг Бурханаас гуйх хэрэгтэй.
1.Спортод та аюулгүй байдлыг хаанаас, хэрхэн авдаг вэ?
2.Та хэзээ өөртөө итгэлтэй болдог вэ?
3.Та хэдийд санаа зовнилд автдаг вэ?
4.Та хэрхэн илүү тайвширч, айдсаас ангижирч чадах вэ?
5.Нэмэлтээр унших: Матай 7:24-29; 1 Петр 5:1-11
Ааваа,миний зүрх сэтгэлийгүгээрээ дүүргээч. Ингэснээр би ухаалгаар дасгалжуулж,
алхмууд минь бат байх болно. Танд хүндлэл өргөн бусдыг удирдан чиглүүлэхэд туслаач.
Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More